m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 00:38
97
З.Энхболд: Ардчилсан намд тулгарсан сорилтын жилүүдийг бид амжилттай давсан

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд орон нутагт хийх уулзалтаа Дархан-Уул аймагт үргэлжлүүлж байна. Уулзалтад Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж болон албаны бусад хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд Ардчилсан намын дарга З.Энхболд тус намаас Дархан–Уул аймагт  нэр дэвшигчдээ танилцуулж амжилт хүсэв.

М.Сономпил нь дулааны цахилгаан станцад өргөтгөл хийх

амаргүй ажлыг амжуулж чадсан улс төрч

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэлэхдээ, УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт УИХ-ын гишүүн М.Сономпилийг нэр дэвшүүллээ. М.Сономпил нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч. Тэрээр Засгийн газрын гишүүнээр ажиллах хугацаандаа “Амгалан” дулааны цахилгаан станц, 3, 4 дүгээр дулааны цахилгаан станцын өргөлтөл хийх зэрэг олон жил зарцуулах ажлыг 2-3 жилийн дотор хийж болдгийг харуулсан. 3, 4 дүгээр дулааны цахилгаан станцын өргөтгөл нь олон жил хийгдээгүй чухал ажил байв.  Иймээс Дархан- Уул аймагт Ардчилсан нам М.Сономпил шилдэг улс төрчөө нэр дэвшүүлж байна гэлээ.

3, 4 дүгээр дулааны цахилгаан станцын өргөтгөл нь олон жил хийгдээгүй чухал ажил байв

Н.Мөнхдаш Дарханчуудыг төлөөлөн УИХ-д

суух цаг нь болсон

УИХ-ын сонгуулийн 44 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Мөнхдашийг илгээж байна. Н.Мөнхдаш нь Дархан-Уул аймагт төрж,  нутагтаа ажиллаж ирсэн нутгийнхаа төлөө сэтгэлтэй хүн. Тэрээр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга бөгөөд Дарханчуудыг төлөөлж УИХ-д суух цаг нь болсон тул УИХ-ын сонгуулийн 44 дүгээр тойрогт нэр дэвшүүллээ гэв.

Р.Бурмаа эмэгтэй хүн гэхэд эрчүүдтэй эн

зэрэгцэхээр зоригтой ажилладаг бүсгүй

УИХ-ын сонгуулийн 45 дугаар тойрогт УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмааг нэр дэвшүүллээ. Тэрээр хөдөө аж ахуйн салбар замбараагүй байсан үед сайд болж, салбараа цэгцэлж чадсан улс төрч. Р.Бурмаа сайд нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллахын зэрэгцээ том газартай хэдхэн газрын эздийн эсрэг ганцаараа тэмцэж буй улс төрч эмэгтэй. 1989 оноос хойш түүнтэй хамт ажиллаж ирсний хувьд Р.Бурмааг эмэгтэй хүн гэхэд эрчүүдтэй эн зэрэгцэхээр зоригтой ажилладаг гэдгийг мэднэ гэлээ.

Хөдөө аж ахуйн салбар замбараагүй байсан үед сайд болж, салбараа цэгцэлж чадсан улс төрч

Үргэлжлүүлэн 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавив. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам уул уурхайгаас шууд хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчилсөн. Ганц тулгууртай эдийн засгийг олон тулгууртай болгох ажлуудыг эхлүүлсэн. Түүнчлэн мөнгөний бодлогын шинэчлэл хийж, найм болон таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг иргэдэд олгосноор 82 мянган хүн шинэ байртай боллоо,  Мөн малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн таван хувийн  зээлийг олгох зэргээр иргэд рүү чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна. Мөн 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлж чадсан. Мөн энэ хугацаанд 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлсэн байна гэлээ. Мөн  2013-2015 он хүртэлх гурван жилд 2,720 км зам барьсан бол 2016 онд үргэлжлүүлэн тавьж буй 1,284 км замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 мВт-ээр нэмэгдүүлснээр, 163 мянган айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрдээд байна. Дээрх ажлуудыг хийж бүтээхэд Ардчилсан нам бүтээн байгуулалтыг нэг ч өдөр саатуулаагүй гэж хэллээ. Ардчилсан нам “Таван сайн” хөтөлбөрийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөрийн хөтөлбөрт буй өнгөрсөн хугацаанд ч амжилттай хэрэгжиж буй  “Сайн малчин” хөтөлбөрийн талаар талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

“Сайн малчин” хөтөлбөр нь зөвхөн малчин Доржийн авсан 30 хувийн хүүтэй зээлийг 10 хувь руу шилжүүлсэн хэрэг биш. Энэ бол Монгол Улсын бүх аймгийн малыг эрүүлжүүлэх  алсын хараатай хөтөлбөр. Иймээс бид Р.Бурмаа сайдыг БНХАУ руу мах экспортлох гэрээ хийгээд ир хэмээн явуулсан. Ингээд бид тус улсад нэг тэрбум ам.долларын мах экспортлох  гэрээ хийсэн, Гэтэл манай улсын зургаан аймгаас л мах авна гэдгээ БНХАУ–ын тал хэлсэн. Учир нь тус зургаан аймагт сүүлийн 4-5 жилд малын өвчин гараагүй байсан. Иймээс бид цаашид үлдсэн 15 аймгийн малыг эрүүлжүүлснээр гадаад зах зээл рүү мах экспортлох боломж нэмэгдэнэ гэсэн агуулга энэ хөтөлбөрийн цаана байгаа гэж Ардчилсан намын дарга тайлбарлан хэллээ. Мөн тэрээр Булган аймгийн иргэдэд хэдийнээ хэрэгжээд эхэлсэн “Сайн оюутан”, “Сайн хашаа” хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх “Сайн экспорт”, “Сайн бизнес” хөтөлбөрийг дэлгэрүүлэн танилцууллаа.

Хэдийнээ хэрэгжээд эхэлсэн “Сайн оюутан”, “Сайн хашаа” хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх “Сайн экспорт”, “Сайн бизнес” хөтөлбөрийг дэлгэрүүлэн танилцууллаа

Цаашид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргейжийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг тал бүрээр өсгөхийн зэрэгцээ экспортын баримжаатай аж үйлдвэрийн хөгжил, ХАА-н салбарын эрчимтэй хөгжлийг дэмжиж, Монгол хүний бүтээмжийг өсгөхийн  зэрэгцээ орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ нь гэдэг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн гол агуулга юм гэлээ. Түүнчлэн монголчууд бид олон жилийн турш хэрэглэгч улс байсан нь биднийг итгэлгүй болгосон, бид өнөөдөр хадаас байтугай нарны зай үйлдвэрлэж чаддаг болсон, иймээс цаашид хэрэглэгч улсаас - үйлдвэрлэгч улс болох нь манай мөрийн хөтөлбөрийн чухал зорилгын нэг.  Ардчилсан намыг шинэ ажил хийх бүрт бидний ажлыг унтраах гэж оролддог. Гэвч бид унтрахгүй, ухрахгүй, харин ч урагшилна хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэллээ.  

Хэрэглэгч улсаас - үйлдвэрлэгч улс болох нь манай мөрийн хөтөлбөрийн чухал зорилгын нэг

Үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа үг хэллээ. Дарханчууд зөрчилгүй урагшаа давхих ёстой. Багаар нь сонгохын ач холбогдол нь зөрчилгүй урагшлах мөн. Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан нам бүтээн байгуулалтыг өрнүүлсэн. Р.Бурмаа сайд бол улс төрд их зоримог алхам хийж чаддаг. Ингэж зоримог алхам хийдэг эмэгтэй улс төрч тун ховор. М.Сономпил нь хоёр удаа төрийн сайд хийсэн, туршлагатай улс төрч. Мөн орон нутгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш нь бүтээлч сэтгэлгээтэй, хийе гэснээ хийдэг, миний толгойлж буй эрүүл мэндийн салбарт Дархан-Уул аймагт төрөхийн өмнөх тасаг нээж, аймгийн эмнэлгүүдийг дэмжин ажиллаж ирсэн хүн. Ардчилсан нам бол 2012-2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрөө баталж чадсан, алсын хараатай улс төрийн хүчин. Ардчилсан намаас өөр найман жилээр ажлаа төлөвлөдөг улс төрийн хүчин байхгүй гэлээ. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж Дарханчууддаа хандан үг хэлэв.

Ардчилсан намаас өөр найман жилээр ажлаа төлөвлөдөг улс төрийн хүчин байхгүй

Тэрээр, бидэнд шийдэх асуудлууд их байгаа, бид хэлэлцээд ярилцаад хөдөө орон нутгаар явж байна. Биднийг хөдөө орон нутагт ажиллаж байх хугацаанд харлуулсан мэдээ мэдээлэл их цацагдаж байна. Гэхдээ бидний хийсэн болон хийх гэж буй ажлыг тэд харлуулж, бүдэгрүүлж чадахгүй гэлээ. Мөн тэрээр сонгуулийн өмнө УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Япон Улсад ажлын айлчлал хийгээд ирсэн. Бид айлчлалын хүрээнд маш чухал ажлуудыг амжуулж ирсэн. Бид Монгол Улсын цаашдын хөгжлийг тодорхойлох, монгол залуусыг Япон Улсад өндөр технологи суралцаад ирэх дадлагажигчийн тоог нэмэгдүүлэх боломжийг нээсэн. Яагаад ганцхан Дагвадорж япон яваад бусад нь очиж болохгүй гэж. Яагаад бусад нь өөрийгөө боловсруулаад, суралцаад ирж болохгүй гэж. Залуу насандаа хүн суралцах ёстой, ажиллах ёстой ингэж байж бид өтөл насандаа жаргана. Би монголчуудынхаа төлөө энэ ажилд зүтгэсэн. Гэтэл сонгуулийн үеэр энэ ажлыг үнэн, худлаа хэмээн харлуулж байна. Түүнчлэн хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарт хийж байгаа өөрийн шинэ санаа, ажлуудаа Дарханчуудад тайлагнаж, монголчуудад хийж бүтээх их боломжийн талаар санал солилцов.

Залуу насандаа хүн суралцах ёстой, ажиллах ёстой ингэж байж бид өтөл насандаа жаргана

Үүний  дараа УИХ-ын гишүүн М.Сономпил хэлэхдээ, Дархан-Уул аймаг найрамдлын хот, үйлдвэрийн хот болох ёстой. Ардчилсан намын үйлдвэржилтийн бодлого, Дархан-Уул аймагт хэрэгжиж, Дархан-Уул аймгийн залуучууд ажилтай, орлоготой болох ёстой гэж хэллээ. УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө, аж  ахуйн сайд Р.Бурмаа үг хэллээ. Тэрээр  Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт Дархан-Уул аймгийг үйлдвэрийн том хот болгоно хэмээн заасан байгаа. Дархан-Уул аймаг нь байршлын хувьд хүнс, хөдөө, аж ахуйн бүтээн байгуулалтыг хийх хамгийн тохиромжтой байршил юм. Энэ сайхан газар нутгаас бид хүнсний ногоо, жимс, жимсгэнэ эрхлэгчдийг дэмжин хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн борлуулах боломжийг хангая хэмээн зорьж байна. Дархан-Уул аймаг өөрөө уул уурхайн бус бүтээгдэхүүнээс 2 тэрбум долларын ашиг олох боломжтой. Хөдөө аж ахуйн салбар бол хамгийн их ажиллах хүчнийг багтаадаг. Их бүтээн байгуулалтаа  Дарханаас эхлүүлье хэмээн хэллээ. Мөн нэр дэвшигч Н.Мөнхдаш хэлэхдээ, бид маш хариуцлагатай цаг үед уулзаж байна. Есхөн хоногийн дараа бид орон нутгаа удирдах улстөрчдийг сонгох гэж байна. Монгол Улсын хоёр дахь том хот болох Дархан-Уул аймгийг дахин сэргээх зорилтууд мөрийн хөтөлбөрт туссан байгаа. Дархан хотоо дахин сэргээе хэмээн уриаллаа.

Эх сурвалж. Ардчилсан намын сонгуулийн төв штаб