m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 00:43
95
Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт 
Централ тауэрын 412 тоотот МАХН-ын мөрийн хөтөлбөрийн талаар эрдэмтэд судлаачид хэлэлцүүлэг зохион байгуулна.

12.00 цагт
Төсвийн тодотгол хийх гэж байгаатай холбогдуулан Үйлдвэрчний эвлэлүүд хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хурал зургадугаар сарын 21-нд 12.00 цагт МҮЭХ-ны төв байрны 4 давхрын зааланд болно.

13.35 цагт 
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 555 сая иэний /9 тэрбум 900 сая орчим төгрөг/ үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурна. 2016 онд Монгол улсаас 22 хүн энэ төсөлд хамрагдана.

14:00 цагт
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Мэдээллийн цаг" хурлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Дипломат албан хаагч тамхины хэрэгт холбогдсон тухай хийгээд бусад асуудлаар мэдээлэл хийнэ.