m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 01:08
108
Олон улсын стандартад нийцсэн явган аяллын замыг нийслэлд тавина

БНСУ-ын Чежүгийн Аялал жуулчлалын газар болон нийслэлийн Аялал жуулчлалын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийслэл хот орчмын амралт, аялал жуулчлалын хоёр бүсэд явган аяллын зам тохижуулах төслийн гэрээ байгууллаа. “Олле трэйл” стандартаар тавигдах эдгээр аяллын зам нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн багатайд тооцогддог бөгөөд одоогоор Япон, БНСУ-ын 21 чиглэлд  422 км зам ашиглагдаж байна.

Явган аяллын замыг нийслэлд тавина

Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/254 дүгээр тушаалын дагуу эхний ээлжид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт  газрын Чингис уул орчмын зургаан км зам, Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын амаас Хүрэлтогоот хүртэлх 14 км замыг хамгаалалтын захиргаадаас тогтоосон чиглэлийн дагуу тохижуулна. Энэхүү төслийн санхүүжилтийг Чежүгийн аялал жуулчлалын газраас гаргах ба 2017 оны долоодугаар сард нээхээр төлөвлөөд байна. гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.