m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 01:49
328
13 гудамжийг тохижуулах ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам засварын ажил, АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилтын ажлуудыг хийж байна. АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа 13 гудамжны тохижилтын ажлаас Зайсангийн гудамж, Жамьян гүний гудамж, Гэндэнгийн гудамжны тохижилт, Дүнжингаравын замын ажил бүрэн дуусчээ. Харин Сүхбаатарын гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжны тохижилтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Их сургуулийн гудамж, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөний ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

13 гудамжны тохижилтын ажлаас Зайсангийн гудамж, Жамьян гүний гудамж, Гэндэнгийн гудамжны тохижилт, Дүнжингаравын замын ажил бүрэн дуусчээ