m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 02:18
96
Г.Ундармаа Хан-Уул дүүргийн эмнэлгийг засаж өгнө

Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төслөөрөө эмнэлгийн танхимуудыг засч тохижуулж байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянхошууны салбар амбулатори, Хүүхдийн кабинетийг бүрэн засч тохижуулсан. Харин энэ удаад  Хан-Уул дүүргийн эмнэлгийн 400 метр квадрат талбайг засч, тохижуулахаар ажилдаа оржээ.

Хан-Уул дүүргийн эмнэлгийн 400 метр квадрат талбайг засч, тохижуулна

Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төрийн бус байгууллага байгуулснаас хойш Улсын клиникийн төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн танхимыг 88 сая төгрөгөөр сэргээн засварласан. Үүний дараа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг мөн 80 гаруй сая төгрөгөөр засварлаж байсан юм.