m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 03:09
196
Их хэмжээний тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан дипломатууд хэн байв

Монголын дипломат ажилтнууд их хэмжээний тамхи зөөвөрлөж байгаад Украины хил дээр саатуулагдсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдав. Монгол Улсын харьяалалтай хоёр иргэн, дипломат албаны машинаар их хэмжээний тамхийг хил нэвтрүүлэхээр завдсан байна. Тэднийг саатуулан тамхийг нь шинжилгээнд өгсөн талаар орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ. Монгол Улсаас ОХУ-д Элчин сайдаар Б.Дэлгэрмаа  томилогдоод удаагүй. Зарим нэг цахим хуудсаар түүний зурагтай мэдээлэл гарсаар байна. Дадлага туршлагатай, "төмөр хатагтай" гэгддэг Б.Дэлгэрмаа хууль бус зүйл хийхгүй гэдгийг олон хүн хэлж байна. ГХЯ энэ хэргийн талаар удахгүй мэдээлэл хийнэ. Бид баттай эх сурвалжаас мэдээлэл хүргэх болно.

Монголын дипломат ажилтнууд их хэмжээний тамхи зөөвөрлөж байгаад Украины хил дээр саатуулагджээ

Түүнчлэн албан бус эх сурвалжийн ирүүлсэн мэдээллээр саатуулагдсан иргэн Унгарт суух элчингийн дипломат ажилтан Д.Дөхөмбаяр байсан бөгөөд тэрбээр ОХУ-д суух элчин сайд Дэлгэрмаагийн бичиг баримттай явсан байна.