m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 03:29
245
Монгол дайчдыг "НАТО-гийн медаль"-иар шагнажээ

Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлсний илэрхийлэл болгон  НАТО-гийн медалиар шагнажээ.

НАТО-гийн медаль гардуулах ёслол Исламын Бүгд Найрамдах Афганистан улсын Афганистан улсын Мазар-э Шариф хотын ойролцоох "Мармал" баазын Монголын цэргийн багийн талбайд ёслол төгөлдөр боллоо. Ёслолын үеэр "Мармал" баазын захирагч, дэд хурандаа П.Доомен хэлсэн үгэндээ "Монголын дайчид үеийн үед энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Үүнийг бахархалтайгаар хэлмээр байна. Ялангуяа, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Монголын цэргийн багийн гуравдугаар ээлжийнхэндээ тусгайлан баяр хүргэе. Танай баг "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд гүн туслалцаа үзүүлж "Мармал" баазын аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангаж чадлаа. Үүнээс илүү гавьяа гэж үгүй юм. Энхийг сахиулах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн сацуу мөр зэрэгцэн дэлхийн орнуудын цэрэг эрсдээ эх орноо, Зэвсэгт хүчнээ, Монголынхоо соёл, уламжлалаа сурталчилан ажилласан та бүхнээрээ би бахархаж байна" гэжээ.