Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр 356 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 264 дуудлага бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Баянгол дүүргийн нутаг Телевизийн шинэ эцсийн замд Hyundai Verna маркийн автомашины жолооч нь явган зорчигч долоон настай Г-г мөргөж гэмтээгээд орхиж явжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны эцэст Hyundai Verna автомашины жолооч нь Hyundai Grace маркийн М жолоочтой автомашиныг мөргөж, ослын газрыг орхиж явсан байна.