m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 03:46
459
Сэлбэ гол үерлэжээ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр томоохон голууд үерийн аюултай түвшинд хүрээд байгаа талаар бид мэдээлсэн билээ. Энэ сарын 22-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 23-ны өдөр төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-ний өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна.

Өчигдөр шөнөөс эхлэн Улаанбаатар хотод усархаг бороо орж эхэлсэн билээ. Улаанбаатар хотын дундуур урсан өнгөрдөг ширгэх дөхөөд байсан Сэлбэ гол үерлэжээ. Сэлбэ гол үеэрлэж байгаа талаарх зургийг ойр орчим нь амьдарч буй хүмүүс цахим хуудаснаа оруулжээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ долоо хоногийн баасан гараг хүртэл бороо орох төлөвтэй байгаа юм.