m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 04:17
80
Нэр дэвшигч Н.Мөнхдашийг яагаад сонгох ёстой вэ?

Б.Батбилэг: Ажилсаг, алсын хараатай хүү байсан

Мөнхдашийгаа л маш их дэмжиж байна. Бид нар багаасаа нэг байранд нэг орцонд  тоглож өссөн. Бага байхдаа гэрийнхээ хамаг л ажлыг хийдэг, их ажилсаг сайн хүүхэд байсан. Охин хүүхдийн хийх бүх л ажлыг  хийнэ. Би бол Цэвээндаш ахынх нь найз. Цэвээнээ энэ хоёр чинь гэрээ дундуур нь яг хоёр хуваагаад цэвэрлэдэг байсан. Зөвхөн найзынхаа дүү учраас дэмжиж байгаа юм биш уг хүн нь зөв бодолтой алсын хараатай хүүхэд байсан. Тэрийгээ ч  баталж  одоо мундаг бизнесмэн болчихоод явж байна.  Гол нь бид нарын төлөө юм хийж чадах хүн бол Мандаа маань учраас дэмжилгүй яахав. Сайхан мөрийн хөтөлбөр боловсруулжээ. Энийгээ хэрэгжүүлж Дархандаа төдийгүй Монгол улсдаа хэрэгтэй юм хийж чадна гэж итгэж байна.

Т.Билигт: Ажилсаг, алсын хараатай хүү байсан

Н.Мөнхдашийг дэмжинээ. Дарханд төрсөн хүү. Дархантайгаа амь нэгтэй. Дарханыхаа  ард түмнийг түшиж өдий зэрэгт хүрсэн хүн. Тиймээс бидний амьдралыг сайн мэдэж байгаа. Өнгөрсөн дөрвөн жил аймгийн ЗДТГ-аас ахмадууддаа  зориулаад бариад хэлчих дорвитой ажил хийсэнгүй. Даанч алга. МАН дангаараа  шахуу аймгийн эрх мэдлийг маш олон жил барьлаа шүү дээ. Юуны түрүүнд  ахмадуудынхаа эрүүл  мэндийн төлөө анхаарах хэрэгтэй байна.  Амадууд бидэнд нэг өдөр, нэг минут ч үнэтэй. Дээр нь ахмадууд  гэдэг чинь  амьдралын  туршлага ихтэй улс шүү дээ. Тэднээс санаа оноог нь  сонсож, амадуудынхаа үгийг хүлээж авч байгаасай гэж хүсч байна.

Ч.Ану: Зөв сонголт гэж бодож байна

Би Ардчилсан намын Намсрайн Мөнхдашийг дэмжие гэж бодож байгаа. Сонгуулийн сурталчилгаа эхлээд хэд хонож байна. Намуудын мөрийн хөтөлбөрийг уншиж танилцаж байхад  бусдаасаа арай дээр санагдсан. Мөрийн  хөтөлбөр гэдэг чинь өөрөө цогц бодлого байх ёстой. Тусдаа салангид байж болохгүй. Мөрийн хөтөлбөрийг нь харахад нэлээд сайн логиктой  үүний дараа ингэнэ гээд ерөнхийдөө  биелүүлэх ажлуудаа нарийн их сайн тодорхойлсон байсан л даа. Мөнхдашийн  хувьд гол нь Дархандаа төрөөд өсчихсөн, ажиллаад амьдраад ирчихсэн.  Дархантайгаа байнга холбоотой.  Ер нь энд  амьдардаггүй хотод ч юм уу өөр газар амьдарч байгаад Дарханд дэвших гээд ирсэн хүмүүс Дарханы асуудлыг мэдэхгүй, ойлгох ч үгүй. Тийм учраас бид нарын асуудлыг мэддэг, яг юу дутагдаад байгааг ойлгодог, хаана ямар асуудал тулгараад байгааг, яаж шийдэх ёстойг мэддэг  хүнийг  л олж сонгох ёстой.

Г.Бүрэнбат: Хүнийг бага гэж гололгүй анхаардаг юм билээ

Би энэ хүнийг хүн чанартай, хүний төлөө чин сэтгэлтэй юм байна гэж мэдсэн. Яагаад гэхээр би анх  өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжие, тэдний бараа бүтээгдэхүүнийг  борлуулдаг дэлгүүр байгуулмаар байна гээд утсаар ярьсан. Дараа нь уулзаж  танилцаад санаагаа хэлэхэд  үнэхээр олон нийтийн төлөө ажлыг бол би бүх талаар дэмжиж ажиллана  гээд маш сайхан уриалгахан хүлээж авсан. Одоо 50-иад аж ахуйн нэгж, хувь хүмүүс манай дэлгүүрт бараа бүтээгдэхүүнүүдээ  нийлүүлээд  байна. Цаана нь хамтарч ажиллахаар  олон газрууд ярилцсан байгаа. Ийм дэлгүүр нээгдсэнээр өрх бүрийг үйлдвэрлэгч, түүнийгээ борлуулж чадах боломжийг  нээж эхэлсэн гэсэн үг. Яриа маань ажил хэрэг болоод  үр дүнгээ үзээд явж  байгаад баяртай байна. Манай дэлгүүрийг нэг давхар руу оруулж өгье, байрыг маань  сайжруулж өгье гэсэн.” Удахгүй “Олон улс худалдааны төвийнхөө хажууд 2-3 давхар барилга барьж өгөх юмсан. Ингэснээр олон үйлдвэрлэгчдийг  дэмжиж, олон хүн ажилтай орлоготой болно, бусдаас ажил гуйхгүй, өөрт байгаа боломжоо ашиглаад сайхан амьдарч болох томоохон төв байгуулах юмсан” гэж бид ярилцсан    байгаа.

АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ