m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 05:06
159
Инженер хүний билгүүн ухаан

УИХ-ын 71-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Өлзийхутагийн Пүрэвбаатарыг мэдэхгүй хүн тус дүүрэгт ховор ажээ. Тэрбээр Архангай аймгийн Тариат сумын анхны их эмч Ц.Өлзийхутаг, Г.Буянжаргал нарын ууган хүү болж нийслэлийн II төрөхөд 51 жилийн тэртээ тэртээ мэндэлжээ.

1987 онд Политехиникийн дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр дүүргэж, ДЦС-4 ТӨХК-ний Зуухан цехэд машинист хийж ажлынхаа гарааг эхлүүлсэн түүхтэй. Түүнээс хойш арав гаруй жилийн хугацаанд ээлжийн дарга, ээлжийн инженер, ашиглалтын мастер, зохион бүтээгч инженер зэрэг албан тушаалд дэвшиж ажилласан Ө.Пүрэвбаатар бизнесийнхээ гарааг номын дэлгүүрээр эхлүүлж байсныг нэгдүгээр хорооллынхон андахгүй.

Энэ тухай өөрөө дурсахдаа “Эхнэртэйгээ анх нэг гэрт орж байхдаа Толгойтод монгол гэрт амьдардаг байлаа. Нийгэм өөрчлөгдөж зах зээл эхлэнгүүт “Москвич” автомашин авах гэж байсан мөнгөөрөө ягаан тасалбар худалдан аваад, ягаан тасалбараараа номын дэлгүүрийг дуудлага худалдаагаар худалдан авч ажиллуулж эхэлсэн.

Тухайн үед ном худалдаж авах нь байтугай, дэлгүүрт талх давс нь ч ховор байсан шүү дээ. Энэ дэлгүүрээ нэлээд удаан хугацаанд ажиллуулсан. Түүний дараа номын дэлгүүрээ номын сан болгож, хүнсний дэлгүүрээсээ олсон жаахан ашигаараа номын санч, номын дэлгүүрийн худалдагч нараа цалинжуулдаг байлаа. Хэдийгээр алдагдалтай байсан ч энэ төрлийн салбараа бид авч явах ёстой гэж их зүтгэдэг байсан. Магадгүй номын цагаан буян маань намайг өдий зэрэгт хүргэснийг үгүйсгэхгүй” гэж ярьсан байдаг.

Түүний энэхүү бизнес Сонгинохайрхан дүүргээс гаралтай өндөр боловсролтой, соёлтой, оюунлаг сэхээтнүүдийг төрүүлснийг үгүйсгэх аргагүй юм. Ө.Пүрэвбаатар идэр залуу насандаа ЭХУГ-ын “Эрчим импэкс” ХХК-ний захиралаар томилогдсон. Түүний дараа “Хөх чоно” ХХК-иа үүсгэн байгуулжээ. Эдгээр он жилүүдэд тэр дулааны инженерийн мэргэжлээрээ ажилласаар байсан бөгөөд МУШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг магистр хамгаалжээ.

2005 онд ДЦС-3 ТӨХК-нд Хангамжийн хэлтсийн даргаар томилогдож,  2009 онд Эрчим хүч, барилга угсралтын “Комфорт Импэкс” ХХК-ний захирал, 2011 онд  “Хөх чоно” группын захирлаар тус тус ажиллаж байсан ажлын арвин туршлагатай нэгэн.

Ө.Пүрэвбаатар 2012 онд Монгол Улсын зөвлөх инженерийн цолыг хүртсэн бөгөөд 2014 онд Эрчим хүчний Дэд сайдаар томилогдон суужээ. Дэд сайд байх хугацаандаа тэр ДЦС-4 ТӨХК-ийн хүчин чадлыг 123МВт-аар өргөтгөх ажлын ахлагчаар ажиллаж Дархан, Эрдэнэтийн дулааны станцыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хүчин чадлыг ашиглалтад оруулсан.

Мөн ДЦС-3 ТӨХК-ийн хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх, Амгалан Дулааны Станцыг ашиглалтад оруулахад ихээхэн хүчин чармайлт гаргасан юм. Дээрх ажлуудын үр дүнд нийслэлийн цахилгаан болон дулаан хангамж сайжирч 374,000 айл өрхийг цахилгаанаар, 60,000 айл өрх буюу 750 орон сууцыг дулаанаар хангах техникийн нөхцөл бүрдсэн байна.

Түүнчлэн түүний санаачлагаар хийгдсэн зохицуулалтуудын үр дүнд ОХУ-аас валютаар худалдан авдаг импортын эрчим хүчний хэрэглээ буурч Монгол Улсын төсөвт томоохон хэмнэлт болсон юм.

Сонгинохайрхан дүүргээр овоглодог энэ залуу “Өнөр” хорооллын нэрийг анх өгч байжээ. Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг СХД-ийн 71-р тойрогт нэр дэвшигч Өлзийхутагийн Пүрэвбаатарын тухай ярихдаа “Шинэчлэлийн засгийн газрын үед эрдэмтэн, инженер, баялаг бүтээгч, бизнесмэн хүнийх нь хувьд “Агаарын бохирдлыг бууруулах үнтдэсний хороо” болон өөрийнхөө нэрийн өмнөөс “Энергетикийн зууханд дулаан үйлдвэрлэж, хагас кокс гарган авах” түүний оюуны өмчийн бүтээлийг дэмжин Монгол инженерийн ур чадварыг харуулан ажлаарай хэмээн урам зориг өгч байлаа.

Ө.Пүрэвбаатар Багануурын дулааны станцын нэг зууханд өөрчлөлт хийж дулаан коксын хослон үйлдвэрлэх шинэ иновацийн технологийг амжилттай туршиж, гаргасан кокс дээрээ түшиглэн утаагүй түлшний томоохон үйлдвэр байгуулж, Улаанбаатар хотынхоо агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна” гэж онцолсон байдаг. Үнэхээр ч Ө.Пүрэвбаатар УИХ-ын 71-р тойрогт нэр дэвшихээсээ өмнө дүүргийнхээ 30,31-р хороонд ахуй үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулан одоо ард иргэддээ үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр хадгаламж зээлийн хоршоог байгуулах ажлыг нийслэлтэй хамтран зохион байгуулсан.

Инженер, эрдэмтэн хүний хувьд нийслэл хотын дахин төлөвлөлт болон гэр хорооллын иргэдийн агаар, хөрсний бохирдол, дэд бүтцийн асуудал дээр мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт орон, үнэтэй санал санаачлага гарган ажилласан юм. Цахилгаан эрчим хүч, дулааны салбарт тэр өөрийн гэсэн зам мөрөө үлдээсэн.

“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг үгийг эрхэм болгодог тэрбээр одоо “манай дүүрэг”, “миний дүүрэг” гэсэн халуун сэтгэлээр Сонгинохайрханчуудыг нэгтгэн, хамтдаа урагшлахаар зорьж буй. Түүний инженер билгүүн ухаан улс төрийн өрөгт шинэлэг санаачилга, зөв нүүдэл, оновчтой гаргалгаа, хурдтай ажиллагаа, ил тод, шударга шийдвэр болж буух болтугай.

АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ