m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 05:22
54
Сум, багуудад хийсэн уулзалт амжилттай боллоо

УИХ-ын 18–р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Загдхүүгийн Нарантуяа Шилүүстэй суманд ажиллаж сумын төвийн болон Хөгжил, Сайхан, Баян-Улаан багуудын ард иргэдтэй уулзалт хийлээ. Улс орны хөгжлийн төлөө 200 гаруй хуулийн төслийг шинэчлэн боловсруулах, өөрчлөх ажлыг хийж, 20 орчим хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгосон нь З.Нарантуяаг төрд бэлтгэгдсэн, бодлого тогтоох түвшинд ажиллаж чадах сэхээтэн гэдгийг нутгийг иргэд хэлж байв. Тус сумынхан сонголт хийхдээ хариуцлагатай хандах хэрэгтэйг залуус уриалж, “З.Нарантуяа бол улсын болон орон нутгийн хөгжлийг бодлогыг санаачлан хэрэгжүүлэгч байж чадах хүн” хэмээн үнэлж дүгнэсэн юм.

Сум, багийн хувьд нийгмийн шинжтэй олон асуудлуудыг шийдэх хэрэгтэй байгааг Шилүүстэй сумын иргэд дурдаж байлаа. Тухайлбал, Малчид 6 настай хүүхдүүдээ сумын төв рүү сургуульд өгөх нь гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Нүүдлийн сургалтын системийг хэрэгжүүлж болдоггүй юм уу гэсэн саналыг хэлж байв. Мөн өрхийн үйлдвэрлэл, банкны зээл болон эрүүл мэндийн даатгалын чиглэлээр бодит амьдралын туршлагуудаа хуваалцаж, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар сум, багийн иргэд гарц шийдлээ ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо. 

Завханаас төрсөн тамгатай арван хутагтын хоёр нь Шилүүстэй сумынх гэдгээр нутгийн иргэд ихэд бахархдаг байна. Тийм учраас энэ удаагийн сонгуулиар оюунлаг, боловсролтой, Монголын улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн Загдхүүгийн Нарантуяагаа дэмжинэ хэмээн уриалж байлаа.

АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ