m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 05:59
176
Оюуны спортын тамирчид АНУ-ыг зорилоо

АНУ-ын Сан Диего хотноо 75,000 $-ын шагналын сантай дэлхийн шилдэг 24 тамирчны дунд зохиогдох "Extreme Memory Tournament" ой тогтоолтын халз тэмцээн энэ сарын 24-26-нд болно. Уг тэмцээнд манай улсын тамирчид оролцож байгаа бөгөөд өнөөдөр АНУ-ыг зорилоо.

Энэ тэмцээнд манай улс гурав дах жилдээ оролцож байгаа ба өнгөрсөн жил Т.Энхжин “Images” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилж манай тамирчид авсан шагналын мөнгөн дүнгээрээ хоёрт орсныг санаж байгаа байх. Энэ удаагийн тэмцээнд олон улсын Их Мастер Ө.Сэнгэсамдан, Э.Пүрэвжав, Их Мастер Б.Шижир-Эрдэнэ, олон улсын  Мастер З.Цэцэгзул, А.Анударь нар эх орноо төлөөлөн оролцож байна.