m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 06:45
204
Дархан-Уул аймгийн баяр наадам долдугаар сарын 18-20-нд болно

Дархан-Уул аймгийн Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг  долдугаар сарын 18-20-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. 

Аймгийн Засаг даргын захирамжаар баяр наадмын тов, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын хараа, шагайн харвааг зохион байгуулах салбар хороо болон баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгүүдийг баталсан байна.