m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 07:11
65
Унаган иргэнээ дэмжихээ илэрхийллээ

Сонгинохайрхан дүүргийн 71-р тойрогт нэр дэвшигч Өлзийхутагийн Пүрэвбаатар өчигдөр Сонгинохайрхан 17 дугаар хорооны иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо.

Уулзалтын үеэр иргэд сонгогчид нэр дэвшигч Ө.Пүрэвбаатарыг дэмжиж буйгаа илэрхийлсээр байв.

Иргэд “Бид 1990 оноос хойш олон сонгуульд оролцсон. Энэ удаа бид анх удаа бидний төлөөлөл болж, ажилчин ангиас төрөн гарсан ажлаа мэддэг сайн хүн нэр дэвшиж байгаа гэж ойлгож байна. Бас баярлаж байна. Бид азтай хүмүүс юм аа гэж бодож байна.  Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, амьдардаг унаган иргэн, нэр дэвшиж байгаад баяртай байна. Таныг Төрийн анхан шатнаас удирдах албан тушаал хүртэл өссөн дэвшиж ажилласан гэдгийг бид мэднэ. Тиймээс Төрийн бодлого боловсруулах, иргэдэд хэрэгтэй хууль санаачлах чадвартай хүн гэж харж байгаа. Мөн манай дүүргийн унаган иргэн болохоор тулгамдаж буй асуудлыг шийдээд явна гэдэгт итгэлтэй байна. АН  их зүйл хийж байгаа, тиймээс тус намаас нэр дэвшигч таныг дэмжинэ.

Нэр дэвшигч Ө.Пүрэвбаатар иргэдийн амьдралын мэддэг, ойлгодог гэдэг нь сүүлд тараагдсан номноос харагдаж байна. Энэ ном дээр энгийн иргэд бидэнд зориулсан сайхан зөвлөгөө зөвлөмж бичсэн байна. Урьд өмнө нь ямар ч нэр дэвшигч ингэж иргэдийнхээ амьдралд тус болохуйц тараах материалыг тарааж байсангүй, зөвхөн өөрийнхөө тухай бичсэн сурталчилгааны сонин сэтгүүлийг тараадаг байжээ. Харин зөвлөх инженер Ө.Пүрэвбаатар тэднээс өөр хүн гэдгээ энгийн зүйл дээр ч харуулж чадлаа. Иргэдийнхээ амьдралыг мэддэг, ойлгодог хүнээ дэмжинэ" гэв.

Сонгинохайрхан дүүргийн 71-р тойрог 12, 13, 14,15, 16, 17, 30, 31-р хороонд нэр дэвшигч Ө.Пүрэвбаатарын хувьд дулааны инженер мэргэжилтэй. IV-р цахилгаан станцын машинистаас Эрчим хүчний дэд сайд хүртэл дэвшин ажиллаж байгаа Монгол Улсын зөвлөх инженер юм.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб