m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 07:59
68
Дулмаа эмээ ордонтой болно

Ахмадууд хүчирхийлэл дарамтад шууд ба шууд бусаар өртөх, нийгмийн амьдралаас гадуурхагдах, өвдөх, өтлөх, бусдад шоовдорлогдох тохиолдлууд элбэг байдаг. Учир нь ахмад настны эрхийн тухай хууль байхгүй. Тиймээс АН-ынхан ирэх дөрвөн жилд ахмадууддаа зориулсан бодлого явуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, ахмад настны эрхийг хангаж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжсэн эрх зүйн орчинг нь сайжруулахаар болсон байна. Мөн ахмадууд залуу үед мэдлэг, туршлага, ур чадвараа хуваалцах, түүнчлэн Ахмадын байгууллагаараа дамжуулан Үндэсний зөвлөхийн сүлжээ байгуулан нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэх аж.

Түүгээр ч зогсохгүй ахмад настанд зориулсан бүсчилсэн сэргээн засах, эмчилгээ сувилгааны цогцолбор төвүүдийг аймаг, нийслэлд байгуулж, хувийн хэвшилтэй хамтарч ажиллахаар болсон байна. Энэ нь ахмад настны эрхийн тухай хууль батлагдаж, насжилтад бэлтгэх төрөлжсөн үйлчилгээний төрлүүд бий болно гэж үзжээ. Ахмад настанд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа нэн чухал байдаг тул энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэв.

Б.Зул

Ардчилсан намын сонгуулийн төв штаб