m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 08:24
128
Өнөөдрийн онцлох үйл явдал

Их хэмжээний тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан дипломатууд хэн байв

Монголын дипломат ажилтнууд их хэмжээний тамхи зөөвөрлөж байгаад Украины хил дээр саатуулагдсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдав. Монгол Улсын харьяалалтай хоёр иргэн, дипломат албаны машинаар их хэмжээний тамхийг хил нэвтрүүлэхээр завдсан байна. Тэднийг саатуулан тамхийг нь шинжилгээнд өгсөн талаар орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ. Монгол Улсаас ОХУ-д Элчин сайдаар Б.Дэлгэрмаа  томилогдоод удаагүй. Зарим нэг цахим хуудсаар түүний зурагтай мэдээлэл гарсаар байна. Дадлага туршлагатай, "төмөр хатагтай" гэгддэг Б.Дэлгэрмаа хууль бус зүйл хийхгүй гэдгийг олон хүн хэлж байна. Түүнчлэн албан бус эх сурвалжийн ирүүлсэн мэдээллээр саатуулагдсан иргэн Унгарт суух элчингийн дипломат ажилтан Д.Дөхөмбаяр байсан бөгөөд тэрбээр ОХУ-д суух элчин сайд Дэлгэрмаагийн бичиг баримттай явсан байна.

Л.Пүрэвсүрэн: “Дипломат шуудан” гэх наалт нь хуурамч болохыг тогтоосон

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр Монгол Улсын хоёр иргэн Москва дахь ЭСЯ-ны дипломат дугаартай машин ашиглан тамхины наймаа хийх гэж оролдсон талаарх мэдээлэлд хариулт өглөө. Тэрбээр "Бид энэ талаар холбогдох байгууллагуудаар дамжуулан тодруулж байна. Украин Улсын Дьяково боомтын хилийн шалганы албанаас Монгол улсын хоёр иргэн “дипломат шуудан” гэх наалт бүхий найман хайрцагтай нийт 29,145 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад баригдсан тухай мэдээлэл гарсныг нягтлан үзэхэд энэ асуудалд Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр холбогдсон тухай мэдээлэл хүлээн аваад байна.Эдгээр иргэдийн хилээр нэвтрүүлэхийг завдсан ачаанд наасан “дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь аль ч Дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгддэггүй, хуурамч болохыг тогтоосон"гэлээ. 

Үерт автсан айлуудын аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногоон талбайн 6, 7 дугаар гудамжны айл, өрхүүд усанд автжээ. Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн аврагчид айл өрхүүдийн гэр, байшин, хашаанд тогтсон үерийн усыг мотопомп ашиглан соруулах, далан, суваг шуудууг ус чөлөөтэй урсах нөхцөл боломжоор хангахаар ажиллаж байгаа аж.