m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 08:39
103
Прокурорууд авлигын эсрэг сургалтанд хамрагдаж байна

Авлигатай тэмцэх газар Улсын ерөнхий прокурорын газартай хамтран “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтад Нийслэл, дүүргийн болон Тээврийн 184 прокурор хамрагдаж байгаа юм. 

Сургалт прокурорын сургалтын төвд болж байгаа бөгөөд “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал, судалгааны шинжилгээний дүн”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, анхаарах асуудал”, “Хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, тайлбар гаргахад албан тушаалтнаас анхаарах асуудал” зэрэг сэдвээр хичээл заах юм байна. Цаашид энэ сургалтад 21 аймгийн прокуроруудыг хамруулахыг зорьж байгаа ажээ.