m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 23:54
78
Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагаас Нийслэлийн боловсролын газраас “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт болно. 

10:00 цагаас НҮБ-ын Хүүхдийн сан болон Мобиком Корпораци хүүхэд төвтэй компанийн нийгмийн хариуцлагыг түгээн дэлгэрүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол Мобиком-ын төв оффис дээр болно

11:00 цагаас Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт хэрэглэгчдийн өдөрлөгийг Ус сувгийн удирдах газраас зохион байгуулна. 

11:00 цагаас Сонгуулийн үеэр хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл мэдээлэл хийнэ.

11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаар хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны албанаас танилцуулна.

11:30 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэд УИХ-ын дарга З.Энхболд, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нартай уулзана.

12:00 цагаас хэвлэлийн хүрээлэнд улс төрийн намууд ардчилалыг гуйвуулж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж мэдээлэл хийнэ.

11:40 цагаас  Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн салбар амбулаторийн нээлтийн ажиллагаа болно. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хашаанд болно. Нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа оролцоно. 

18:00 цагаас зураач Х.Ариунзаяагийн "Passion" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийнэ.