m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 00:09
74
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн шинэ амбулатори нээлтээ хийнэ

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн салбар амбулаторийн нээлтийн ёслол өнөөдөр болно. Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн зориулалтаар баригдаж эхэлсэн ч дуусаагүй барилгын “А” блокийг  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори, “Б” блокийг Чингэлтэй дүүргийн иргэдийн хэвтэн эмчлүүлэх зориулалтаар өөрчлөх тогтоол гарсан билээ. 

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа тэргүүтэй төлөөлөгчид оролцох гэнэ.