m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 00:15
169
Оросын хөнгөн атлетикчдын асуудлыг дахин хэлэлцэнэ

Олон улсын олимпийн хороо хуралдаж Зуны олимпийн “Рио-2016” наадамд ОХУ болон Кенийн хөнгөн атлетикийн тамирчдыг л дахин нягтлан шалгаж байж л оролцуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ыг бүх тамирчдыг Риод оролцуулахгүй байх талаар яригдаж байсан ч  энэ шийдвэр нь оросын бусад спортын 27 үндэсний холбоодод хамаагүй гэж мэдэгджээ. 

ОУОХ-ын ерөнхийлөгч Т.Бах хэвлэлийн хурлын үеэр "ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг олимпийн наадамд оролцуулах эсэх асуудлыг ОУХАХ-той дахин хэлэлцэнэ. “Рио-2016” наадамд Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг оролцуулах асуудлаар ОУХАХ-ноос тавьж байгаа бүх шаардлагыг Оросын үндэсний олимпийн хороо биелүүлж байгааг бид сайшааж байна” гэж онцлон хэлжээ.