m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 00:24
196
Үерийн улмаас 100 гаруй айл усанд автжээ

Улаанбаатар хотод  орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн 8,17,12, 21 дүгээр хорооны  гудамжны айл өрхүүд усанд автлаа гэсэн 32 дуудлага ирсэн байна.  Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газар,  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, НҮГ-1,2,3 , тухайн байршлыг хамаарах хороодын удирдлагууд 18 дуудлага дээр хамтран ус соруулж зайлуулах, далан босгох, зарим айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж ажилласан байна.

Үерийн улмаас 21 дүгээр хорооны хатуу хучилтай 200 метр  авто зам үерийн усанд автаж эвдэрч цөмөрсөн мөн хорооны үерийн ус зайлуулах байгууламж ачааллаа даахгүй хальж, сэтэрч  гурван гудамжны 100 гаруй айл усанд автжээ. Аврагчид айл өрхүүдийн гэр, байшин, хашаанд тогтсон үерийн усыг мотопомп ашиглан соруулах, далан, суваг шуудууг ус чөлөөтэй урсах нөхцөл боломжоор хангаж ажиллажээ.