m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 00:27
75
З.Энхболд Баянгол дүүргийн 18,19 дүгээр хорооны иргэдтэй уулзлаа

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч З.Энхболд, Нийслэлийн ИТХ-ийн 6 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч В.Ганбаатар нар өнөөдөр /2016.06.21/ Баянгол дүүргийн 18 болон 19 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ийн 6 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч В.Ганбаатар нийслэлд хийх ажлын +5 төлөвлөгөөгөө танилцуулав. 

УИХ-ын дарга уулзалтын эхэнд хэлэхдээ, Ардчилсан намын “Монгол Хүн-2020” мөрийн хөтөлбөр 8 жилийн хугацаатай батлагдсан бөгөөд 2012 онд энэхүү мөрийн хөтөлбөрөө та бүхэнд танилцуулж эхлүүлж байсан. Одоо энэхүү мөрийн хөтөлбөрийн агуулга баяжин, үргэлжилж байна. Сүүлийн 15-16 жилийн хугацаанд иргэд ч, монголын төр засаг ч алдсан. Бид хэсэг хугацааны түүхий эдийн үнийн өсөлтийг мөнхийн мэт бодож, хэт үрэлгэн загнасан нь бодлогын алдаа байсан гэдгийг хэллээ. Үргэлжлүүлэн, өнгөрсөн хугацаанд 1680 үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Хэрхэн, хаанаас санхүүжүүлэв гэж та бүхэн асууна. Эдгээр үйлдвэрүүдийг МАН-ын  шүүмжлүүлдэг Чингис бондоос санхүүжүүлсэн. Ингэснээр үйлдвэрлэл сэргэж, бид хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох эхлэлээ тавьж чадсан гэв. 

Ардчилсан намын засаг барих үед нэг жилдээ 25 мянган орон сууц баригдаж байна. Харин МАН төр барих хугацаандаа буюу 1921-1996 оны хоорондох 75 жилийн хугацаанд нийт 100 мянган өрх шинэ орон сууцанд орсон байна. Ардчилсан нам нь МАН-ын 75 жилийн хугацаанд хийсэн орон сууцжуулалтыг 4-хөн жилийн дотор хийж чадлаа. Хөгжлийг түргэсгэж болдгийн жишээ энэ юм. Ипотекийн зээл авч чадахгүй хүмүүсийг бид түрээсийн орон сууцаар хангана.  Мөн аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Аймаг бүрийн чадавхиас шалтгаалан ашиглалтад орсон орон сууцны тоо өөр өөр байна. Ер нь бол МАН-ын гишүүн Ц.Нямдорж иргэдийг орон сууцжуулах ипотекийн зээлийг “Нүгэл” гэж хэлж байсан. Харин Ардчилсан нам ипотекийн зээлийг “Буян” гэж үздэг учраас цаашид зоригтойгоор үргэлжлүүлнэ. МАН “Нүгэл” гэж шүүмжлэхээс үл хамааран бид ипотек хэмээх буянтай үйлсээ үргэлжлүүлнэ.  Иргэдийг орон сууцжуулсаны үндсэн дээр улс орон хөгжинө . Одоо миний уулзалт хийж буй орчинд байгаа орон сууцнуудыг 1997 онд Төрийн өмчийн хороо иргэдэд үнэ төлбөргүй хувьчилж байсан хэмээн УИХ-ын дарга З.Энхболд онцлов.

З.Энхболд: Монгол Улс хугацаа хэтэрсэн “ӨРГҮЙ” харин хуваарийн дагуу төлөх зээлтэй

Замын бүтээн байгуулалтын хувьд, Чингис бондын 3/1–ийг замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Ардчилсан нам өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 2720 км зам тавьсан. Энэ онд 1284 км замыг нэмж тавьснаар, бид 4 жилийн хугацаанд 4000 гаруй км замыг ашиглалтад оруулж байна. Гэтэл МАН 1921-2012 он хүртэлх 91 жилд нийт 2964 км зам тавьж байжээ. Статистикаас харахад, МАН нэг жилдээ 32,6 км зам барьж байхад, Ардчилсан нам нэг жилдээ 1000 км зам тавьсан байна гэлээ. Манай улсын төсөвт зам тавих төсөв байхгүй учраас цаашид ч зээл авч зам тавина гэв. Монгол Улс бол хугацаа хэтэрсэн “ӨРГҮЙ” харин хуваарийн дагуу төлөх зээлтэй улс. Монгол Улсын авсан зээл бүрт Монгол Улсын Их Хурлын дарга нар гарын үсэг зурдаг. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол “ӨР” болдог. Өнөөдөр хугацаанаасаа хэтэрсэн зээл байхгүй гэдгийг Ардчилсан намын дарга З.Энхболд дахин хэлэв. Мөн УИХ-ын дарга Улаанбаатар хотын шинэчлэгдсэн 24 уулзварын өмнөх болон одоог харьцуулан харуулав. Түүнчлэн Баянгол дүүргийн иргэд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгийг хэрхэн зарцуулахыг мэддэг болсон. Жил бүр төсөв батлахын өмнө та бүхэн төсвөө хэрхэн зарцуулахад хувь нэмрээ оруулж, саналаа хэлж идэвхтэй оролцдог болсон гэв.

Мөн тэтгэвэрийг 2013, 2015, 2016 онд нэмэгдүүлсэн. Цаашид экспортын чиг баримжаатай, ХАА-н салбарын эрчимтэй хөгжил, монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Монголчуудыг хадаас ч үйлдвэрлэж чаддаггүй гэдэг. Хадаасны үйлдвэр Дархан-Уул аймагт хэдийнээ байгуулагдсан. Хадаас байтугай бид Япон Улсын чанарын шаардлагыг хангасан нарны зайг үйлдвэрлэж байна. Цаашид Япон Улсад дадлагажигчаар ажиллаж байгаа 1500 ажилтнуудын тоог нэмэгдүүлэхийн тулд бид Япон Улстай санамж бичигт гарын үсэг зурсан ажлын айлчлалынхаа  үеэр хийсэн ажлаа танилцуулав. 

                      Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэд: З.Энхболд бол цахим толгойтой, бүтээлч хүн

Уулзалтын төгсгөлд иргэд асуулт асууж, санал хэлэв. Баянгол дүүргийн иргэн хэлэхдээ, 1997 онд орон сууцыг үнэ төлбөргүй өмчилсөн үйл ажиллагааны үр шимийг хүртсэн иргэн бол би. З.Энхболд Төрийн өмчийн хорооны дарга байхдаа энэ ажлыг хийсэн. Мөн Эрдэнэт үйлдвэрийг 1998 онд УИХ-ын дарга З.Энхболд хэрхэн аварч, луйвраас салгаж байсан түүхийг мэддэг хүн учраас танд талархал илэрхийлье гэв. Мөн 18 дугаар хорооны иргэдийн төлөөлөгч эмэгтэй хэлэхдээ, та бүхний хийж байгаа ажлыг иргэн бид мэдэж байгаа, дэмжиж байгаа. Ардчилсан нам бүтээдэг, хийдэг. Жинхэнэ бүтээлч нам учраас Ардчилсан намыг дэмжинэ. Ардчилсан намын хийсэн ажлуудыг шүүмжилдэг ч гэлээ иргэд бид  тэдний хийсэн ажил, бүтээн байгуулалтыг нь нүдээрээ харж байна. Ардчиллаа дэмжинэ гэлээ. Түүнчлэн 19 дүгээр хорооны иргэдийн  төлөөлөл хэлэхдээ, З.Энхболд бол цахим толгойтой. Тэрээр өнгөрсөн хугацаанд хийсэн өөрчлөлт, бүтээн байгуулалтаа ирэх жилүүдэд хийж чадна гэдэгт итгэж байна гэлээ. 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб