m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 01:13
75
МАХН-ын нэр дэвшигчийг жагсаалтаас хаслаа

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.8 дахь заалтаар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр тогтоогджээ.

Тиймээс  Улсын Их Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрогт Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч Нанзадын Бүргэдааг  нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа.

Н.Бүргэдаад өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулан тооцохгүй байхыг холбогдох Сонгуулийн хороодод даалгав.

Монгол Улсын Их Хурлын  сонгуулийн 11 тойргийн саналын хуудсыг хэвлэж, хүргүүлсэн тул Сонгуулийн тухай хуулийн 132.2-т заасны дагуу Н.Бүргэдаад өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулан тооцохгүй байхыг холбогдох Сонгуулийн хороодод даалгав.