m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 01:34
77
АСЕМ-ийн зочдод үйлчлэх шилдэг тогоочид тодорлоо

Ази-Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд зочид төлөөлөгчдөд үйлчлэх, тогоочдын ур чадварыг дээшлүүлэх, үндэснийхээ хоолыг сурталчлах зорилготой уралдаан  тогооч нарын дунд зарласан.

Иж бүрэн өглөөний зоог бэлтгэх, улс үндэстний хоол, идээ, ундаа бэлтгэх, монгол үндэстний хоол, идээ, ундааны амталгаа гэсэн шаталсан гурван шалгаруулалттайгаар уралдааны нэгдсэн дүнг гаргалаа.

Шаталсан гурван шалгаруулалттайгаар уралдааны нэгдсэн дүнг гаргалаа

Уралдааныг мэргэжлийн шүүгчдийн баг шүүж шат тус бүрийг 25 баллын зарчмаар дүгнэсэн юм.

Онооны нийлбэр дүнгээр:

-“Шангрила” зочид буудлын тогооч нарын баг нэгдүгээр байр эзэлж өргөмжлөл, зургаан сая төгрөг,

-“Нарантуул шилтгээн” зочид буудлын тогооч нарын баг хоёрдугаар байр эзэлж өргөмжлөл, 4.5 сая төгрөг,

-“Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар”, “Рамада” зочид буудлын тогооч нарын баг гуравдугаар байр эзэлж өргөмжлөл 1.5 сая төгрөг,

-“Туушин”, “Улаанбаатар” зочид буудлын багийн тогооч нар тусгай байр эзэлж 750. 000 төгрөгөөр шагнууллаа.

Уралдаанд амжилттай оролцож, хувийн дүнгээр тэргүүлсэн таван хүнд “Мастер тогооч” цол олголоо.