m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 03:10
109
Хойд Солонгос өглөө 5.58 цагт баллистик пуужин харвалаа

Өнөөдөр өглөө Хойд Солонгосын зүүн эргээс “Мусудан” дунд тусгалын хоёр баллистик пуужин харвалаа хэмээн Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдлээ. Уг мэдэгдэлд “Хойд Солонгос өнөө өглөө үүрээр 5:58 цагт болон 8:05 цагт Вонсан хотын орчмоос хоёр пуужин харвасан боловч эхнийх нь амжилтгүй болсон байх магадлалтай байна” гэжээ.

Хойд Солонгос өнөө өглөө үүрээр 5.58 цагт болон 8.05 цагт Вонсан хотын орчмоос хоёр пуужин харвасан 

Хойд Солонгосын дундын тусгалтай “Мусудан” баллистик пуужин харвах оролдлогууд нь өнөө өглөөнийхийг оруулаад нийт таван удаа дараалан амжилтгүй болж байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-нд Хойд Солонгос уг пуужинг анх удаа харвасан бөгөөд энэ нь мөн амжилтгүй болсон юм. Мөн тавдугаар сард харвасан баллистик пуужингийн туршилт амжилтгүй болж агаарт дэлбэрч байжээ.