m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 04:08
90
Цахим сайтуудын тоо жил бүр нэмэгдэж байна

Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны албанаас хэвлэл мэдээллийн байгууллагын өнөөгийн байдлын талаар танилцууллаа. Тус хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн байгуууллагын мониторингийн судалгааг сүүлийн 17 жилийн турш тогтмол хэрэгжүүлж салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулж, чиг хандлагыг тодорхойлж ирсэн юм.  Судалгааны мэдээллээс харахад 2012 оноос эхлэн хэвлэл мэдээлийн байгууллагуудын тоо жил бүр буурчээ. Одоогийн байдлаар 387 мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд уламжлалт мэдээллийн хэрэгсэл 200 орчмоор багассан үзүүлэлт юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо 200 орчмоор багасчээ

Цахим сайтуудын тоо жил бүр нэмэгдэж, энэ оны эхний байдлаар 100 гаруй мэдээллийн сайт тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл цахим хэрэгслээс дамжуулан агуулгаа цацах, сурталчлах, захиалга авах зэрэг боломжийг өргөнөөр ашиглаж эхэлжээ. Сонин, сэтгүүл, телевизийн тал орчим хувь нь өөрийн сайттай байна. 

 100 гаруй мэдээллийн сайт тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 

Хэвлэмэл сонины борлуулалтын тоо дөрвөн жилийн өмнөхөөс 30 гаруй хувиар, радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн цаг буурсан үзүүлэлт гарчээ. Харин орон нутагт радио, телевизийн тоо буурсан ч сонины тоо тогтвортой байгаа гэнэ. Нийт сонины борлуулалтад орон нутгийн сонины эзлэх хувь 5,2 хувьд хүрсэн нь сүүлийн арван жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт боллоо.