m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 08:34
238
Олимпод оролцох тамирчдын хувцас шар өнгөтэй байна

“Рио 2016” зуны олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчид хоёр төрлийн хувцас өмсөх бөгөөд нэг нь ёслолын нөгөө нь бэлтгэл сургуулилтын хувцас байх юм. Ёслолын хувцсыг “Шилмэл загвар” компани оёж байгаа ба энэ жилийн ёслолын хувцас өмнөх хоёр жилийнхтэй адил шар өнгөтэй байхаар тогтжээ.

Энэ жилийн ёслолын хувцас өмнөх хоёр жилийнхтэй адил шар өнгөтэй байна

Харин дизайны хувьд өөрчлөгдсөн болохыг албаны хүмүүс онцолж байгаа юм. Харин тамирчдын бэлтгэлийн хувцсыг олон улсын брэнд болсон хувцас өмсөх нь зохистой гэж үзэн гадаадад захиалахаар болжээ.