m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 14:40
89
З.Энхболд Баянгол дүүргийн 15,17 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийв

 

e56e338bc780836922be022775c06ee1.jpg

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч З.Энхболд, Нийслэлийн ИТХ-ийн 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Гомбосүрэн нар өнөөдөр /2016.06.22/ Баянгол дүүргийн 15, 17 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ.

                                              Э.Бат-Үүл даргаар ахлуулсан баг 5төлөвлөгөөг дэвшүүлж байна

Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигч Ц.Гомбосүрэн  5+ хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв. Тэрээр хэлэхдээ, 2016 оны 06 дугаар сарын 29-ний Сонгууль бол Улаанбаатарчуудын хөгжил ухрах уу урагшлах уу гэдгийг шийдэх чухал сонголт болно. Улаанбаатарчууд бид улам урагшлах учиртай. Бидний 5+ төлөвлөгөө бол шударга, нээлттэй засаглалаа, их хотын эдийн засгаа, орчин үеийн орон сууцаа, ногоон байгууламж эко орчноо таны дүүрэг, танай хороонд яаж улам нэмэх талаар төлөвлөгөөнд тусгасан гэлээ.

З.Энхболд: Монгол Улс нэг ч төгрөгийн “ӨРГҮЙ” харин

хуваарийн дагуу төлөх зээлтэй

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Ардчилсан нам өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн болон ирэх 4 жилд хийх ажлын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Тэрээр хэлэхдээ, Баянгол дүүрэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд УИХ болон НИТХ-д суух гишүүдээ багаар нь сонгосон. Үүний үр дүнд Баянгол дүүрэгт ихээхэн ажлууд хийгдсэнийг иргэд та бүхэн мэднэ. Энэ удаагийн сонгуулиар Баянгол дүүрэгт УИХ-ын сонгууль болон НИТХ-д суух нэр дэвшигчдээ багаар нь сонгохыг уриалав. Багаар нь сонгох нь чухал. Ажил гацахгүй явдаг. Цаашид Баянгол дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг бид улам урагшлуулах боломж бий болно хэмээн УИХ-ын дарга хэллээ.

                                                       З.Энхболд: Би ард түмэндээ итгэдэг, эх орныхоо ирээдүйд итгэдэг

Манай улс МАН-ынханы яриад байгаа шиг тийм өртэй улс биш. Бид дэлхийн бусад улсын жишгээр зээлтэй л улс. Манай улсад хугацаа хэтэрсэн нэг ч төгрөгийн, нэг ч долларын “ӨР БАЙХГҮЙ”. Бид өнгөрсөн жилүүдэд хийсэн бүтээн байгуулалтаа тэрхүү зээлийг авч хийж бүтээсэн, бас зээлээ графикийн дагуу төлөөд л явна. Гэтэл МАН иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй мэт яриад иргэдэд итгүүлээд байгаа. Үнэн бодит байдал дээр бондоос зээл авсан 1680 үйлдвэрийн болон бусад зээлийг иргэд хэзээ ч төлөхгүй. Жишээ хэлбэл, иргэн Доржийн авсан зээлийг Дорж л төлнө, түүнээс Доржийн хөрш хэзээ ч төлөхгүйтэй яг адил. Тиймээс Монгол Улсын иргэд ямар ч өр төлөхгүй. МАН-ын тарааж буй ташаа мэдээлэлд итгэх ч шаардлагагүй. МАН хийж бүтээсэн зүйл байхгүй юм аа гэхэд ирээдүйд хийж бүтээх ажлаараа өрсөлдөх хэрэгтэй гэв. Өнгөрсөн хугацаанд манай улсад хийгдсэн замын бүтээн байгуулалтад л гэхэд Чингис бондын 3/1-ийг нь зарцуулсан байдаг.  Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Ардчилсан нам нийтдээ 2720 км зам тавьсан. Энэ онд 1284 км замыг нэмж тавьснаар, энэ 4 жилийн хугацаанд 4000 гаруй км замыг ашиглалтад оруулж байна. Гэтэл МАН 1921-2012 он хүртэлх 91 жилд нийт 2964 км зам тавьж байжээ. Статистикаас харахад, МАН нэг жилдээ 32,6 км зам барьж байхад, Ардчилсан нам нэг жилдээ 1000 км зам тавьсан байна гэлээ. Тэрээр үргэлжлүүлэн, одоо ч өнгөрсөн хугацаанд ч Ардчилсан нам алсыг харж, зөв бодлого хэрэгжүүлж ирсэн гэв.

Ардчилсан намын зөв бодлого-1 “мал хувьчлал”, 1990 онд мал хувьчлахад одоогийн МАН “Мэсэн зуд” хэмээх киног захиалгаар хийлгэн, МҮОНТВ-ээр цацаж байсан. Нэвтрүүлэгт, мал хувьчилж болохгүй ээ, яаж ийм их хэмжээний мал хувь хүнд очих юм бэ??? Бүх малыг нядлаад 3,4 дүгээр хорооллын тагтан дээр идэш болгоод авчрах мэтээр иргэдийг ухуулж байсан. Гэтэл өнөөдөр тухайн үед 25 сая байсан малын тоо толгой 57 саяд хүрсэн байна. Энэ нь Ардчилсан нам мал хувьчилсан нь маш зөв байсныг л харуулж байна гэв.

Ардчилсан намын зөв бодлого-2 “орон сууцыг үнэгүй хувьчлав”, 1996 онд эдгээр байрнуудыг иргэдэд хувьчилна гэхэд тухайн үеийн МАН-ынхан юу гэж байлаа, байрны үнэ 2-3 сая төгрөг болж, бүх иргэд байраа гадаадынханд өгөөд, гэрийн хороололд амьдардаг болно гэж байсан. Гэтэл өнөөдөр та бүхэн байрандаа амьдарч л байгаа. Ардчилсан нам иргэдэд өмчийг өгөхдөө үргэлж итгэлтэй байдаг, учир нь эдгээр өмчүүд бүгд зөв эзэндээ л очиж байна. Бид ард түмэндээ итгэдэг, бид монголынхоо эдийн засагт итгэдэг гэлээ.

Ардчилсан намын зөв бодлого-3 “хүүхдийн мөнгө”,  2004 оны сонгуулиар Ардчилсан нам хүүхдүүдэд 10 мянган төгрөг өгнө хэмээн амласан. Тухайн үед МАН-ынхан ийм мөнгө өгөх ямар ч боломжгүй, Монголын эдийн засагт ийм хүчин чадал байхгүй гэж байсан. Гэтэл бодит байдал дээр Ардчилсан нам өнөөдрийг хүртэл хүүхдийн мөнгийг тасалдуулалгүй олгосоор ирсэн, олгох ч болно хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэллээ.

Ардчилсан намын зөв бодлого-4 “-орлогыг 2 дахин нэмнэ”, Бид энэ жилийн мөрийн хөтөлбөртөө Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлж, орлогыг 2 дахин нэмэгдүүлнэ хэмээн заасан байгаа. Үүнийг МАН мөн л үгүйсгэж байгаа. Бид хэлсэн л бол хийдэг нам, хэрхэн орлогыг 2 дахин нэмэгдүүлэх арга замаа ч олсон. Ер нь бол хуучин цагт Монгол хүний үнэ цэнийг хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одонгоор үнэлдэг байлаа. Харин Ардчилсан нам Монгол хүний үнэ цэнийг одон медалиар бус харин тэдний орлогоор үнэлнэ. Иймээс л орлогыг бид 2 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан хэмээн онцоллоо.

Уулзалтын төгсгөлд, Баянгол дүүргийн 15, 17 дугаар хорооны иргэд сонирхсон асуултаа асууж, хариулт авав.

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн Махвали хэлэхдээ, Ардчилсан нам болон МАН-ын мөрийн хөтөлбөртэй танилцлаа. МАН-ын хувьд ирээдүйд хөгжлийн хурдцыг бууруулсан, хойш нь татсан зүйлс их байна. Харин ардчилсан нам өнгөрсөн жил хийсэн бүтээн байгуулалтаа үргэлжүүлэх 8 жилээр төлөвлөсөн ажлын үргэлжлэл болгож бичсэн нь ажлын уялдаа холбоотой санагдлаа. Иймээс Ардчилсан намыг сонгоно хэмээн хэллээ.

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэн, Хэлмэгдэгсдийн ар гэрт байр олгох талаар асуулт асуув. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга хариулахдаа, Би Сонгуулийн хуулийн дагуу зөвхөн мөрийн хөтөлбөртөө орсон зүйлүүдийг ярих эрхтэй. Хэрвээ мөрийн хөтөлбөрт ороогүй зүйл ярьж болохгүй гэдгээ УИХ-ын дарга хэлж байв.