m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 03:26
277
Орхон, Хөвсгөл, Увс аймгийн бүх үзүүлэлт өнгөрсөн дөрвөн жилд өсөлттэй байжээ

21 аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг сүүлийн дөрвөн жилийн байдлаар гаргасан судалгааг хүргэж байна.

Орхон аймаг 2012 онд 2310 аж ахуйн нэгжтэй байсан бол 2016 оны байдлаар 3716 болж 1406-аар нэмэгдсэн байна. Мөн 14 цэцэрлэг, гурван сургууль шинээр ашиглалтад оржээ. Харин орон сууцанд аьмдардаг иргэдийн 1178-аар нэмэгдсэн байна.

Харин Хөвсгөл аймгийн 7893 хүн шинэ ажлын байртай болж, 1030 аж ахуйн нэгж шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Мөн таван цэцэрлэг ашиглалтад оруулж,  хоёр Эрүүл мэндийн төвийг байгуулжээ. Нэг хүнд ноогдох ДНБ 1.7 саяар өссөн бол аймгийн ДНБ 240.8 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Увс аймгийн тухайд 14.1 км цэвэр усны шугам тавьсан бол бохир усны найман км, дулааны 10.6 км шугам тавьсан байна. 6650 иргэн шинээр ажилын байртай болж, аймгийн аж ахуйн нэгжийн тоо 697 болжээ. Мөн таван цэцэрлэг шинээр ашиглалтад оруулж, хоёр эмнэлэг шинээр барьсан байна.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб