m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 03:35
106
Сайхнаагаас санаа хусдаг МАН

Интернэтэд нэг тийм хүмүүс байдагдаа хүний бичсэн уран бүтээл афоризм ч юм уу хэрэгтэй гэх үг үсгийг цэг, таслал гээлгүй хуулчихдаг. Түүнийгээ өөрийнхөө нүүр номонд яг зохиосон, санаачилсан юм шиг нээг их гоё зураг тавиад л гангардаг нөхдүүд. Ухаан ургуулах, сэтгэх нөөцгүй хүмүүсийн хийдэг ажил бол хэн нэгний санасан санаачилсан зүйлээр нүүр номоо чимж,шейр лайк цуглуулах. Ичих нүүргүй энэ хүмүүс интернэтэд явахаа больсон”. Гэвч  энэ үйлдэл фейсбүүк постноос хальж энэ сонгуулиар илүү макро төвшинд хүрч байна.

Өчигдөр буюу зургадугаар сарын 22-нд монголын томоохон сайтуудаар нэгэн мэдээлэл уншигчдын сонорт хүрэв. Энэ мэдээллийн нэр “Малчид, тариаланчдын “нар гарна”. Жилийн дөрвөн улирал 365 хоногт гадаа гандаж,  хөдөө хөхөрч байгаа малчдад өөр ямар нар гаргах нь вэ? Эх сурвалжийг нь хартал МАН-ын сонгуулийн штаб гэнэ. Дээр үеэсээ л өөрсдийгөө сэхээтэн гэж хөөргөдөг энэ намын эрхэмүүд сэтгэхээ байчиж.

Сайхан санаа гарвал дор нь “шаачихдаг” болчиж. Тэдний бичсэн жижигхэн мэдээллийг хэдэн зурагтай нь харж суутал Монгол улсын их хурлын 29-р тойрогт нэр дэвшигч Тэрбишийн Энхсайхны дэвшүүлсэн уриа болох “Малчид тариаланчдаа мөнгөний гачаалаас гаргаж, Санхүү эрх чөлөөнд хүргэнэ” гэж гурван жилийн төлөвлөж, судлаж хүмүүст ойлгуулахыг хичээж байгаа сэдэв харагдав.

Тэрхүү жижиг мэдээлэл гэх үү яг ч юу гэмээр юм бэ дээ нэг тийм сонин өгүүлбэрийн цуглуулганд тэгж байна. “Сүүний гол нөөц мал сүрэг хэдэн саяараа хөдөө бэлчиж байхад гаднаас өндөр үнэтэй сүү худалдаж авч уух нь хэр зохистой вэ? Энэ асуултыг олон жил малчид төр засагт тавьж ирсэн ч тээвэр ложистик, үйлдвэрлэлийн асуудал шийдэгдэхгүй өнөөдөртэй золгож байна.” Цаашилбал бүр сонирхолтой. Өнөөх Тэрбишийн Энхсайхан гэх хүүхний хүмүүст ярьж байсан тоо баримт, судалгааг дэлгэрэнгүй биш ч бас хөөрхөн хуссан байгаа юм. Хэдүүлээ харьцуулъя!

Т.Энхсайханы нэгэн сэтгүүлчтэй хийсэн ярилцлаганд энэ талаар маш тодорхой дурьджээ.

-Малчдад энгийн тодорхой жишээгээр ярьж өгөөч. Жишээлэхэд, таны хамгийн ойрт төлөвлөж байгаагаар ямар ямар дэвшилтэт шийдэл гарцууд байна вэ?

-Монголчууд өнөөдөр  тавь гаруй сая малтай атлаа сүүний хэрэглээнийхээ дөрөвний гурав буюу 80 орчим хувийг импортын сүүгээр хангаж байна. Энэ хачин байгаа биз. Гэтэл манай улсын нийт малын хорь орчим сая нь эх мал байгааг, үхэр, хонь, ямааг бүгдийг адилтгаад хамгийн багаар өдөрт нэг эхээс нэг литр сүү саана гэж тооцоолвол өдөр бүр 20 сая литр сүү бэлтгэх бололцоотой. Манай хонь 200 хүрэхгүй грамм сүү гардаг байтал гадны улс оронд ямаа шиг 3,4 литр сүү өгдөг сүүний чиглэлийн хонь байна. Махны чиглэлийн саффолк хонь монголд нутагшуулаад амжилттай явж байна. Тэр хонь монгол хонь шиг нуруу сүүлэндээ өөхөө хуримтлуулдаггүй. Махтайгаа холилдож хуримтлагддаг учраас харахад, идэхэд хүртэл өөхгүй гэмээр.

Урд 2 тэрбум, хойно 350 сая хүн ам байна. Ургамлаас гаргаж авсан хуурай шүүс биш цэвэр малын сүүгээр монголоо төдийгүй урд хойд хөршөө хангах ч боломж байнаа л гээд байгаа юм. Дээр нь дотоодын сүүний үйлдвэрүүд гадны хулхи хуурай сүүгээр биш, цэвэр монгол шингэн сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Мах ч мөн адил. Монголын томоохон ресторанууд австрали, японоос үнэтэй мах авч байна. Бас нэг сонин жишээ бол японд би нэг үхрийн ферм очиж үзсэн. Тэр фермээс японы хамгийн том ресторанууд, баячууд махаа авдаг. Нэг килограмм нь бараг 500 доллар. Итгэмээргүй байгаа биз. Гэтэл манайд нэг кг үхрийн цул мах 5000 төгрөг. Яг малчдын гар дээрээс бол бүр л хямд авч байгаа. Гэтэл нийт япончууд нь биднээс экологийн цэвэр бөгөөд амттай мах авъя гээд байдаг. Бид гаргаж чаддаггүй ээ. Аль 26 жилийн өмнөөс л ярилаа. Одоо ажил хэрэг болгох цаг. Үгүй бол ингэж худлаа ярьж малчдаа маллах хэрэггүй. За нэг иймэрхүү. Ер нь бол эрүүл эко бүтээгдэхүүний хэрэглээ аяндаа сайн үр дүнгүүд өгч,  хэрэглээ нэмэгдэнэ, дархлаажина. Энэ маань бүгд л малчид, тариаланчдын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Малчид орлогоо ойр зуурын зүйлд биш үргэлжийн орлоготой, тав тухтай, ашиг тодорхой бизнесээ бэхжүүлэхэд зарцуулна. Зөвхөн сүүн дээр гэхэд ийм байна. Цаана мах, ноос ноолуур, хөөвөр, дэл сүүл, эвэр туруу, дайвар бүтээгдэхүүн, маш олон зүйл бий. Малаас хаях юм байдаггүй гэж монголчууд маань хэлдэг. Энэ үнэн. Гол нь энэ ажлыг эхлэхээс, эхлүүлэхээс, боломжийг олгохоос, сэтгэлгээг өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй байна. Тэрнээс би та нар хонь саагаад мөнгө олно гэж хэлээгүй. /Инээв/.

Гэж ярилцлагандаа хэлжээ энэ нь ч олон хүнд хүрсэн сайхан ярилцлага. Тэгвэл өчигдрийн өгүүлбэрийн цуглуулганд “Уг нь улсын хэмжээнд хоногт 230 гаруй мянган литр сүү боловсруулах хүчин чадалтай 100 гаруй үйлдвэр, цех байгаагаас Улаанбаатар хотод 45 нь үйлдвэрлэл эрхэлдэг ажээ. Малчны хотонд нь биш юмаа гэхэд нутагт нь сүүний үйлдвэр байгуулах замаар төрөөс бодлогоор дэмжиж, нийслэлчүүдийг сүүгээр хангах бүрэн бололцоо бий. Энэ асуудлыг цогцоор нь шийдэх боломжийг “Мах, сүүний анхдугаар аян” бий болгох юм. 2012 оноос өмнө жилдээ 24 мянга орчим тонн мах гадаад зах зээлд гаргаж байсан бол өдгөө махны экспорт огцом буураад байна. Монгол Ардын Нам өнгөрсөн дөрвөн жилд засгийн эрх баригчдын энэ алдааг засах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян” өрнүүлэхийн зэрэгцээ “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх саналыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.”

Мөн өөр нэгэн мэдээлэл дээр “Манай улс нийт хүнсний хэрэглээнийхээ 80 орчим хувийг гаднаас импортолдог. Тэр дундаа 2014 онд шингэн сүүнд шилжүүлснээр 51.0 сая литр буюу 28.1 сая ам.долларын үнэ бүхий сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортолсон байна. Харин 2015 оны эхний хагас жилд шингэн сүүнд шилжүүлснээр 14.4 мянган тонн бүтээгдэхүүн гаднаас авчээ. Өөрөөр хэлбэл, сүүнд зарцуулсан их хэмжээний мөнгө дотооддоо шингэх бус гадагшаа урсчээ.” гэсэн байлаа.

Би лав ийм мөрийн хөтөлбөр хараагүй. Наргүй газар нар мандаах юм гэнэ. Манай малчид тариаланчид маань наргүй газар, түнэр харанхуйд амьдарч байсан юм байна л даа. Үнэн. Тэр та нарын төрийг өчнөөн жил барьж байхдаа бодлоггүй байсных, амьдралаас тасарсаных, малчдаа мартсаных.

За тэр ч яахав ганц эмэгтэйгээс санаа авч ажилладаг МАН-д сэтгэгч гэж байхгүй болчих оо юу даа. Сайхан санаа шаагаад УИХ-д гишүүдээ суулгах шаанс бүр байхгүй. Мөн өчигдөр сайтуудаар түгээгдсэн “Малчид МАН-ын мөрийн хөтөлбөрт ам сайтай байна” гэсэн бас нэг мэдээлэлд  МАН-ыхан малчин хүүхдүүдийг 7-8 настайд нь сургуульд явуулах бодлого явуулж мал аж ахуйг залуужуулах ажээ. Гурван настай хүүхдүүдийг гэрийн аргаар хүмүүжүүлж үеийн хүүхдүүд нь сургуульд явах гээд гүйж байхад малчин айлын хүүхдүүд цэцэрлэг тэр битгий хэл 7,8 настай сургуульд сурч боловсрох юм гэнэ. Үүнийгээ мөрийн хөтөлбөртөө баталж өгсөн  тухай мэдээлэлдээ тусгажээ. Гэтэл дэлхий даяар гурван настай хүүхэд таван өөр хэл сурах боломжтойг баталжээ. Дэлхий даяараа үүнрүү тэмүүлж байна “copy past”-уудаа. Харахад л хам хум ажилласан гэхээр тэдний мөрийн хөтөлбөр Монголоо нар зөв гурав тойрч байхад нь төрсөн санаа юм гэнэ. Та МАН Монгол орноо нар зөв гурав тойрсон гэж сонссон уу. Тэд өнгөрсөн гурван жил Монголоо нар зөв гурван удаа тойрсон тухай мэдээллээр чимжээ. Түүгээр ч зогсохгүй малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар багасгана гэнэ лээ. Оргүй үг. Нар мандах тухай машид сайхан донгодох мөртөө мандаж байгаа нарыг хараад нус цэрээ нулимдаг хүмүүс их байна. Тэд бол ард түмнийхээ амьдралыг сайн сайхан болгоно гэж 26 жил худлаа ярьсан нөхдүүд. МАН дотор сайн сайхан гишүүд зөндөө. Гэвч намаа, газраа, баялагаа наймаалцан нэр хүндийг нь газарт нялчихаад нарны тухай донгоддог нь ч бий.

“Тахиа ухаантайдаа өглөө босоод донгоддоггүй. Түүнд тэрнээс өөр хийх ажил байхгүй”

Улсын удирдах төвшний нөлөө бүхий бүхэл бүтэн том нам, эвсэл ийм жижигхэн сэтгэж болохгүй ээ. Тэгэхээр яаж энэ улс орон чинь хөгжих юм. Өрсөлдөхүйц чадвартай, сэтгэдэг хүмүүстэй бол оо. Тэрбишийн Энхсайхан гэх эмэгтэйн зорилго дээр тулгуурлан хүүхдүүдийг хичээлээс нь цалгардуулж, малчдыг маллах гээд хэрэггүй. “Мөрөөрөө л мөөмөө унжуулаад” гэдэг шиг жинхэнэ мөрийн хөтөлбөрөө хөөцөлдсөн нь дээр байх. Дөнгөж саяхан хоёр цагийн өмнө орсон http://www.news.mn/r/306708 эл мэдээллийг үзвэл судлаачид хүртэл энэ талаар ярихгүй байгаа, танихгүй байгаа “Мах сүүний аян”-ыг гэнэт гаргаж ирснийг харж болно. Интернэтийн зуун болсон өнөө үед малчин хүртэл малынхаа бэлчээрээс сошиал ертөнцөөр аяладаг хөдөлмөрчин ирг

Энэ муу хүүхнийг нэг сайхан бөх явуулаад дарна гэж бодсон бололтой. Эрийн муу эмд дээрлэхнэ гэдэг. Бүхэл бүтэн том намын бодлого нь нэг эмэгтэйн тархинаас гарах баялгийг Copy, past хийчихээд хээвнэг манай мал, сүүний аян гэж зогсох нь эмгэнэлтэй. Аз болж манай хүүхэн нилээд чанга гар. Түүнийг дэмжих хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Учир нь мөнгөний гачаалд эгэл жирийн малчид, тариаланчид маань 26 жил дарлуулж байна . Эгэл жирийн хүмүүсээс эршүүд, нүүрээ буддаггүй, өндөр боловсролтой гэдгээрээ өндөр үнэлгээ аваад байгаа Тэрбишийн  Энхсайхан хэр баргийн эр байтугай намд нухуулчихааргүй чанга хүүхэн шүү дээ.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб