m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 03:59
821
МУГЖ Н.Чулуунхүү "Ванлий" дуугаа 36 жилийн дараа дахин амьдрууллаа

Монголын нийтийн дууны урлагт өөрийн нэрийг мөнхөлсөн ард түмний хайртай дуучин бол МУГЖ дуучин Н.Чулуунхүү билээ. Дунд сургуульд байх үеэсээ л урлагтай холбогдож ирсэн тэрбээр дуулна, бүжиглэнэ, ая зохионо гээд урлагийн арвин их авъяастай нэгэн. Хамгийн анх тэрээр Монгол хүн бүрийн аялах дуртай хайртай дууны нэг МУСГЗ П.Сандуйжав гуайн “Настан буурал эмээ” шүлгэнд ая зохиож дуучин Цэрэнчимэд агсан амьдруулан дуулсан нь олон хүмүүст хүрч Монголчууд энэхүү дуунд хайртай болсон нь түүний ая зохиох хүслийг бадрааж өгсөн гэдэг.

"Ванлий" дуугаа 36 жилийн дараа дахин сэргээн дуулжээ

Улмаар “Цайныхаа дээжийг таньдаа барья”, ”Насны хань”, ”Хүмүүс минь амьдрах сайхан”,”Халагдах цэргийн вальс”,”Хүлээгээрэй” зэрэг олон гайхалтай дуу төрөх эхлэл болж өгсөн юм. Харин түүний өөрийн дуулсан "Баярлана даа", "Миний Монгол эх орон", "Гайхуулж л явлаа", "Заллага", "Ээж нутаг хоёртоо очинодоо" зэрэг сайхан дуунууд нь ёстой л нэг "Монгол" хэмээх үгийг тодотгом хүн бүхний сэтгэлд хоногшиж үлдсэн сайхан бүтээлүүд байдаг билээ.

 Тэгвэл урлагтай бүх амьдралаа холбосон түүний содон хоолой, уянгалаг аялгуут дуугүйгээр Монголын урлагийг төсөөлөхөд бэрх. Эрхэм уран бүтээлч маань өнөө цагт ч урлагтаа хөдөлмөрлөсөөр Монгол түмний сонсох дуртай дуу "Ванлий" дуугаа 36 жилийн дараа дахин сэргээн дуулжээ. Монголын урлагийн домог болсон түүний шинэ уран бүтээл "Ванлий" дууны шинэхэн хувилбарыг уншигчиддаа зориулж байна.