m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 06:26
78
Ганаа цалингаа нэмүүлж, амьдралаа сайжруулна

Ганаа төрийн албан хаагч. Төрд шударгаар зүтгэж яваа залуу боловсон хүчин. Тэрээр эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Төрийн албан хаагчийн цалингаар амьдралаа авч явах нь амаргүй ч цалингаа нэмэгдэнэ гэдэгт итгэдэг. Гэхдээ Ганаа цалин бага гэж төрийн ажлыг хэзээ ч цалгардуулж байгаагүй. Харин Ардчилсан намын “төрийн албан хаагчийн цалинг нэмэхдээ, бага цалинтай хэсгийг эхэлж нэмэгдүүлэх зарчим баримталж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн хувьтай уялдуулна. Ингэхдээ нийтэд зарлахгүйгээр нэмэгдүүлэх зарчмыг үргэлжлүүлнэ. Төрийн албан хаагчийн цалинг ХХДХ-г нэмэгдүүлсэн хувьтай уялдуулах замаар 2017, 2019 онд нэмэх нь зохистой. 2016-2020 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхитэй байдлыг 66 хувьд, ажилгүйдлийн түвшинг зургаан хувьд хүргэх, ХАА, аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийн хөдөлмөрийн хэрэгцээ, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн ажилчдыг бэлтгэх, төгсөгчид ажлын байрыг өөрөө бий болгоход чиглэсэн мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 100 тэрбумаас доошгүй төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх” гэсэн бодлогын мөрийн хөтөлбөрийг уншаад Ганаад ажиллах урам зориг ихээр нэмэгджээ. Учир нь цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмнэ гэсэн тодорхой бус зарим нэг мөрийн хөтөлбөрөөс АН-ын мөрийн хөтөлбөр амьдралд илүү ойр санагджээ.

Ганаагийн эхнэр нь гэртээ хүүхдээ харж, цалингүй суудаг байсан үе ч ард хоцорч том хүүгээ шинээр баригдсан улсын цэцэрлэгт өгч, бага охиноо хүүхэд харах үйлчилгээний төвд харуулснаар хамтдаа ажиллах боломж ч бүрджээ. Тэд 2015 онд ипотекийн найман хувийн орон сууцны зээлд хамрагдсан бөгөөд өнгөрсөн хавар зээлээ таван хувь руу шилжүүлж, бага мөнгийг байрандаа төлдөг болсон байна. Ингэснээр Ганаа ажилтай, орлогтой, орон сууцтай, унах унаатай сайхан амьдарч байна.

Н.ЦОГТ