m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 07:13
64
АН-ын асаалттай арван "танк"

 

Баянгол дүүрэгт АН-аас УИХ, НИТХ-д нэр дэвшсэн “Шийдлийн баг”-ийнхны иргэдтэй хийх уулзалт амжилттай үргэлжилсээр байна. Хийж бүтээх хүсэл зоригоор дүүрсэн тэднийг дэмжигч иргэд “АН-ын арван  нэр дэвшигч бол асаалттай танк л гэсэн үг. Бүтээн байгуулалтыг хэрхэн хийдгийг бид бүхэнд харуулсан хүмүүс” гэж ярих. Хур бороо ихтэй энэ өдрүүдэд “Шийдлийн баг”-ийнхныг дэмжихээр ирсэн иргэдийн идэвхи ч  өндөр.

 

Ялангуяа 17, 23 дугаар хороодын иргэд устай бороог үл ажран УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй З.Энхболд, НИТХ-д нэр дэвшигч В.Ганбаатар, Ц.Гомбосүрэн нарын мөрийн хөтөлбөрийг нухацтай сонсож, нягтлан асууж байлаа.Иргэдийн зүгээс “Сүүлийн үед АН-ыг ард иргэдээ өрөнд оруулчихлаа гэж их ярих юм. Энэ ямар учиртай юм бэ. Үнэхээр иргэн бүр тийм их өрөнд орчихоод байгаа юм уу” гэж асууж байв. Энэ тухай УИХ-ын дарга З.Энхболд хариулахдаа, “Ер нь бол Монгол Улсын урьд урьдын Засгийн газар, өнөөгийн Засгийн газрын үед  нийтдээ 10 орчим тэрбум долларын өр тавьсан байдаг юм. Үүнээс 8,2 тэрбум доллар нь хувийн хэвшлийн компанийн тавьсан өр байна. 

Бүтээн байгуулалтыг хэрхэн хийдгийг бид бүхэнд харуулсан хүмүүс” гэж ярих. Хур бороо ихтэй энэ өдрүүдэд “Шийдлийн баг”-ийнхныг дэмжихээр ирсэн иргэдийн идэвх ч  өндөр.

Ийм хувийн компанийн өрийг ард түмнээрээ төлүүлнэ гэж ярьж байгаа нь туйлын буруу. Аягүй бол МАН-ыхан УИХ-д олуулаа болбол  төлүүлэх нь л дээ. Тийм  юм угаасаа байдаггүй юм.  Жишээ нь, иргэн Цэдэнбалжид банкнаас зээл авлаа. Хэн төлөх вэ. Өөрөө л төлнө шүү дээ. Тэрэнтэй яг адилхан. Хувийн компаниуд зээл авлаа улс төлөхгүй. Улс зээлээ авлаа. Хэн төлөх вэ. Улс л төлнө.

Ийм ойлгомжтой юмыг сонгуулийн шоу хийж хүмүүсийн толгой эргүүлж болохгүй ээ. Өр, зээл хоёрыг ялгах хэрэгтэй. Өнөөдөр Монголд зээлтэй хүмүүс олон бий. Зах зээлийн хуулиараа зээлээ төлөөд явж байгаа. Өөрийн гэсэн өмчтэй болох боломжийг Засгийн газраас иргэддээ олгож байгаа. Өөрсдийнхөө төлөө иргэд зээл авч байна. Өмч эзэндээ очихоор өсдөг гэдэг. Зээлийн ачаар олон хүн өмчтэй болж байна. Үүнийг өр гэж андуурч, нүгэл гэж хэлж байгааг гайхаад байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 82 мянган иргэн ипотекийн зээлээр орон сууцтай болсон үйл явдлыг нүгэл гэж байгаа МАН-ынхныг гайхаж байна. Өөр олон жишээ ярьж болох ч энэ хүрээд зогсоё” гэсэн юм. “Шийдлийн баг”-ийнхны мөрийн хөтөлбөр хийгээд нэр дэвшигчдийн иргэдэд тавьж буй илтгэлээс харахад, АН-д амжилт дүүрэн бүтээн байгуулалт арвин, гагцхүү тэр бүтээн байгуулалтаа бүр цааш нь дэлгэрүүлэх, түүнд тулгуурлаж олон ажлыг төгс гүйцээх  итгэл сэтгэл, ирээдүй байгаа нь баттай харагдаж байлаа.  

 

Баянголд шинэ өнгө, шинэ салхи хэрэггүй, шинийг бүтээгч, шийдлийг ологчид  л хэрэгтэйБи Баянгол дүүргийн хүн л дээ. Тийм ч болохоор дүүрэгтээ нэр дэвшигчдийг аль намаас нь үл шалтгаалан ажлынхаа хажуугаар анзаарах. Гэтэл сүүлийн өдрүүдэд “Баянголын шинэ салхи, шинэ өнгө төрхүүд” гарчигтай нийтлэл сошиалаар нэлээд хүчтэй тархаж байна аа. Анхаараад үзвэл, Ардын намаас УИХ-д нэр дэвшигчдийн тухай мэдээлэл зурагтайгаа нийтлэгджээ. Бүр МАН-ын сонгуулийн төв штабаас бэлтгэгдсэн байх бөгөөд “...тууштай улстөрч Д.Лүндээжанцан, дэлхийн дайтад үнэлэгдсэн судлаач А.Ундраа, шижигнэсэн бизнесмэн "Оргил"-ын гэж олноо танигдсан Ж.Ганбаатар, нэгэнтээ дүүргээ удирдаж явсан Л.Амгалан нар бол Баянгол дүүрэгт шинэ өнгө төрх, шинэ салхийг авчирна. Иргэд үүнийг хүсэж байгаа нь илт” гэх утгатай аж.Бүр гайхаж орхив. Шинэ салхи, шинэ өнгө гэж юуг ч яриад байгаа юм.

Ер нь ч тэгээд Баянголчууд бидэнд шинэ өнгө, шинэ салхи гэх хоосон үг, худал хүмүүс хэрэггүй, шинийг бүтээн байгуулагч, шийдлийг зөв олдог хүмүүс л хэрэгтэй

Үгний сонголтоос аваад үзсэн ч үнэмшил нэг л төрж өгдөггүй ээ. Улс төрийн ууган хүчин гэхэд “Өнгө, салхи”-аар өөрсдийгөө тодорхойлж байгаа нь бүр ч өрөвдөлтэй. Яг л хадны цуурай шиг хоосон бас худлаа сонсогдов. Худлаа гэдэг нь өөрсдийгөө “шинэ”хэмээн тодотгосныг л хэлээд байгаа юм. “Монгол төрийн ой санамж алдагдсан” гэж маш хүчтэй дуугарсан атлаа тэд, найман жил Баянголыг удирдаад иргэдийн итгэлийг алдсан ч ичихгүй дахин сонгогдохоор санаархаж байгаа Л.Амгалангаа “шинэ” гэж нэрлэлээ гэж үү.  За энэ ч яахав миний л бодол. Ер нь ч тэгээд Баянголчууд бидэнд шинэ өнгө, шинэ салхи гэх хоосон үг, худал хүмүүс хэрэггүй, шинийг бүтээн байгуулагч, шийдлийг зөв олдог хүмүүс л хэрэгтэй. Тийм ч учраас Баянгол дүүргийн иргэн би АН-аас нэр дэвшигчид болох “Шийдлийн баг”-аа багаар нь сонгохоор сэтгэл шулуудсанаа нуухгүй ээ. 

 

ЭХ СУРВАЛЖ:БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМ