m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 08:55
138
Их Британид бүх нийтийн санал асуулга явагдаж байна

Их Британийг Европын Холбоонд үлдэх эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга манай цагаар 15:00-д Британи даяар эхэллээ. Орон нутгийн цагаар 07:00-22:00 цагийн хооронд үргэлжлэх санал асуулгад 46,499,537 хүн оролцох тооцоотой байгаа нь Британий түүхэнд бичигдэх дээд үзүүлэлт юм.

Саналын хуудсанд “Нэгдсэн вант улс Европын Холбооны гишүүн хэвээр үлдэх үү? эсвэл Европын Холбооноос гарах уу?” гэсэн асуулт байгаа гэнэ.

Орон нутгийн цагаар 07:00-22:00 цагийн хооронд үргэлжлэх санал асуулгад 46,499,537 хүн оролцоно

Бүх саналын 50 хувиас илүү санал авсан тал нь ялах юм.

Санал асуулгын цаг дууссаны дараа санал хураах цэгүүдээс 382 засаг захиргааны нэгжид лацтай саналын хайрцгуудыг илгээнэ. Англи, Шотланд, Уэльс даяар 380 нэгж байгаа бол Умард Ирланд, Гибралтарт нэг нэг байгаа аж.

Ингээд шөнийн турш нэгж бүр санал асуулгын дүнгээ тоолж зарлана. Санал асуулгыг зохион байгуулах хороо эцсийн үр дүнг Баасан гарагийн үдийн цайны цагийн орчимд нэгтгэж зарлахаа мэдэгджээ. Энэ нь Улаанбаатарын цагаар Баасан гарагийн орой 20:00 цагийн орчимд гэсэн үг юм.