m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 23:59
75
МАХН –ын штабт ирсэн ноцтой баримт, бичлэгийг задална

МАХН-ын сонгуулийн төв штабт сонгуулийн хууль зөрчсөн үйлдлүүд, зөрчлийн талаар мэдээлэл ирсээр байгааг тус намын хэвлэлийн албанаас мэдээлсэн. Тэгвэл улс төрийн авлигатай холбоотой ноцтой баримт ирснийг өчигдөр 21 цагт шуурхай мэдээлэхээ зарлаад байсан юм.

Энэ талаар МАХН-ын сонгуулийн штабын ерөнхий менежер Э.Эрдэнэжамъян “Зэрэглэж болдог бол энэ асуудал нь маш ноцтой мэдээлэл. Тодорхой улс төрийн хүчний нөлөө бүхий улстөрчдийн томоохон мөнгөн дүн бүхий авлигын асуудал байгаа. Тиймээс энэ бичлэг, баримтыг олон нийтэд хүргэхээс гадна хууль хяналтын байгууллагын анхааралд оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Тодорхой улс төрийн хүчний нөлөө бүхий улстөрчдийн томоохон мөнгөн дүн бүхий авлигын асуудал байгаа

Иймд зургадугаар сарын 24-нд хэвлэлийн хурал хийж, албан ёсоор зарлана. Бүх хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг байлцуулах хүсэлтэй байна. Дээр нь АТГ, цагдаагийн байгууллагыг төлөөллөө ирүүлнэ үү гэсэн хүсэлтийг хүргүүлмээр байна. Авлигын эсрэг тэмцдэг байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, улстөрчид, бусад намыг энэ хэвлэлийн хуралд байлцаач гэсэн уриалгыг хүргүүлж байна. Монголын улс төрд ойрд гараагүй дуулиантай мэдээлэл болно. Үүссэн нөхцөл байдал, хэргийн ноцтой байдлыг харгалзан маргааш болтол ийнхүү хойшлууллаа” гэсэн юм. Улмаар  хэвлэлийн хурал өнөөдөр 11 цагт Хэвлэлийн хүрээлэнд болохоор товлогджээ. 

 Монголын улс төрд ойрд гараагүй дуулиантай мэдээлэл болно