m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 00:08
100
"Хүлэмжийн ургацын шинэ ногооны амт" үзэсгэлэн болно

Хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор хангах зорилгоор Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас 2013 онд “Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах” төсөл боловсруулан батлуулж, Засгийн газрын үнэт цаас арилжиж бүрдүүлсэн хөрөнгөөс Голомт банкаар дамжуулан 30 аж ахуйн нэгж, иргэнд 25.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Төслийн үр дүнд нийт 10.2 га талбай бүхий өвлийн хүлэмж байгуулагдан Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газрын иргэдийг шинэ ургацын хүнсний нарийн ногоогоор хангах, импортыг бууруулах нөхцлийг бүрдүүлсэн юм.

Өвлийн хүлэмжинд тарьж ургуулсан хүнсний ногоог хэрэглэгчдэд хүргэх үзэсгэлэн худалдаа болно


Энэхүү өвлийн хүлэмжинд тарьж ургуулсан хүнсний ногоог хэрэглэгчдэд хүргэх үзэсгэлэнг худалдааг Олон улсын Глобал коммунитис ТББ, Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооноос санаачлан Хүнс, Хөдөө аж ахуйн яам болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, “Монгол ногоо” хөтөлбөр, Голомт банк хамтран Барилгачдын талбайд энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.