m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 00:34
165
Х.Энх-амар, Э.Цэндбаатар нар олимпийн эрхээ өвөртөллөө

“Рио-2016” олимпийн сүүлчийн эрх олгох боксын тэмцээн Азербайжан улсын Баку хотноо болж өнгөрлөө. Энэ тэмцээнд 52 кг Х.Энх-Амар, 56 кг Э.Цэндбаатар, 75 кг Н.Шинэбаяр, 81 кг С.Эрдэнэбаяр нар тулалдсан билээ. 

52 кг-д Оюутны дэлхийн Универсиад наадмын аварга Х.Энх-Амар Тайландын Онгжунтаг 3:0-ээр ялж, олимпийн эрхээ авлаа. 56 кг-д Э.Цэндбаатар Гватемалын боксчинг 2:1 харьцаагаар ялж олимпын эрхээ авсан байна. Ингэснээр манай зургаан боксчин олимпод оролцох эрхтэй боллоо.