m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 01:41
104
Баянхонгор аймагт саналын хуудсууд ирлээ

Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна гэж Сонгуулийн тухай хуулийн 84.13 зүйлд заасан байдаг. Мөн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг тус тус үндэслэн  Сонгуулийн хэсгийн хороодын ахлах зохион байгуулагчид, санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллуулах Мэдээлэл технологийн даамлууд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээн авлаа.


Баянхонгор аймагт нийт 48036 саналын хуудас, 109 санал тоолох төхөөрөмж хуваарилагдсан байна. Тус аймгийн хэмжээнд 104  санал авах байр ажиллах юм.