m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 02:21
197
Шинэ дайчид тангарагаа өргөлөө

2016 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчид эх орондоо үнэнчээр зүтгэхийн илэрхийлэл болсон Цэргийн тангараг өргөлөө. Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд Зэвсэгт хүчний 017, 119, 311 дүгээр ангийн шинэ дайчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон байна. 

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хээрийн байрлалд шинээр цэргийн албанд татагдан ирсэн дайчдад цэргийн анхан шатны бэлтгэлийг 45 хоногийн хугацаатай явуулсан байна. Мөн салааны захирагч, салааны ахлагч нарт цэргийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, хичээл сургуулийг хэрхэн явуулбал үр дүнтэй болох талаарх сургалтыг явуулснаараа онцлогтой байлаа хэмээн Сургалтын төвийн дарга Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн штабын дарга, дэд хурандаа Б.Батмөнх илэрхийлжээ.