m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 03:03
57
960 мянган иргэн Таван толгойн хувьцааныхаа мөнгийг авчээ

Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. 18-аас дээш насны иргэд хувьцааныхаа 30 хувийг борлуулах эрх энэ сарын 13-наас нээгдсэн. Хувьцааныхаа 30 хувийг худалдах эрхтэй нэг сая 650 мянган иргэн бий.

Тэдний нэг сая 200 мянга нь хувьцааныхаа 30 хувийг худалдах хүсэлтийг арилжааны банкинд гаргажээ. Энэ сарын 13-нд хүсэлтээ гаргасан иргэдийн эхний ээлжийн 100 мянган төгрөг өнгөрсөн даваа гаригаас орж эхэлсэн. 14-ний өдөр бүртгүүлсэн иргэдийнх мягмар гаригт гэх мэтээр бүртгүүлснээс долоо хоногийн зайтай орж байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар 960 мянган иргэн хувьцааныхаа эхний мөнгийг авчээ. Энэ бол “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа амьгүй, эргэлтэд орох боломжгүй гэдэг зарим улстөрийн намын мэдээлэл үндэслэлгүй болохыг харуулж байна. 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб