m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 03:35
65
"Царцаа"-нуудыг буцаахыг МАН-д уриалав

Ардчилсан намаас Сонгуулийн ерөнхий хороонд тойргуудад нүүж очсон “царцаа”-нуудыг буцаахыг шаардсан албан бичиг хүргүүллээ. Томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдаа амраах нэрийдлээр орон нутагт олноор нь шилжүүлж, тухайн тойрогт санал өгүүлэхээр бүртгүүлсэн билээ. Тухайлбал, Баянхонгор аймагт 2000 гаруй сонгогч шилжин очиж санал өгөхөөр бүртгүүлсэн. Эдгээр хууль бус шилжилт хөдөлгөөнийг зогсоож, зорилготойгоор санал өгөхөөр очсон “царцаа”-нуудыг эргүүлэн татахыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардлаа.

Мөн Ардчилсан нам бусад намууд тухайлбал, МАН-д “царцаа”-нуудыг буцаахыг зохих байгууллагаас шаардахыг уриаллаа. МАН өөрсдийгөө “царцаа” нүүлгээгүй гэж мэдэгдсэн. Тэгвэл “царцаа”-нуудыг буцаахыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардаач гэж Ардчилсан нам уриалжээ.

Албан бус мэдээгээр энэ сарын 28-ны шөнө “Эм Си Эс” компаниа ажилчдынхаа үлдсэн хэсгийг Баянхонгор аймар руу явуулахаар төлөвлөж байгаа гэнэ. 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб