m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 03:49
95
Галын аюулаас 20 хүний амь насыг авран хамгааллаа

Ачтан эмнэлэгт гарсан галын аюулаас 20 иргэний амь насыг авран хамгааллаа. Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Ачтан" эмнэлэг өчигдөр оройн 18:00 цагийн үед гал гарчээ.   Гал түймэр эмнэлэгийн гал тогооны өрөөнд гарч байсныг  цаг алдалгүй унтраасан байна.

Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан 82 настай эмэгтэй С-ийн амь насыг аварч 11 ажилтан, есөн иргэнийг утаажилтын бүсээс гаргаж амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.