m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 04:37
129
Деррик Рөүс Нью Йорк Никс багт ирлээ

Нью Йорк Никс багийн ерөнхийлөгч Фил Жексон Чикаго Бүллс багаас 2011 оны НБА-ийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч Деррик Рөүсийг авсанаа мэдэгджээ. Хоёр баг солицоогоор Деррик Рөүс, Жастин Холидейгийн хамтаар Нью Йорк Никс багт өгөөд оронд нь Робин Лопез, Хосе Калдерон, Жериан Грант нарыг Чикаго Бүллс баг авчээ.

Д.Рөүс өнгөрөгч улиралд 16.4 оноо, 4.7 оновчтой дамжуулалт, 66 тоглолтонд оролцож талбайд 31.8 минут тоглож долоо дахь улирлыг дуусгасан байна. Ингэснээр тэрээр ирэх улирал Нью Йорк Никс багт хүчин зүтгэхээр боллоо.