m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 07:19
105
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэд сургалтанд хамрагдлаа

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах 40 иргэнд зориулсан 14 хоногийн хугацаатай сургалтыг Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн материаллаг баазыг түшиглэн, томилогдсон багш нарын бүрэлдэхүүнтэй явууллаа.

Багш, сургагч нар цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, галын бэлтгэл, ЦЭОХ, биеийн тамир өдрийн 10 цагаар төлөвлөн 100 цагийн хичээлийг  лекц 18 цаг, семинар 82 цагаар хичээлийн хөтөлбөр, хуваарийн дагуу амжилттай явуулсан байна.