m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 10:52
71
З.Энхболд Төв аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзав

038de565433727689a5bf287dded6447.jpg

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2016.06.24/ Төв аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийв. Уулзалтын эхэнд тэрээр Төв аймагт Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Энхбайгаль, 29 дүгээр тойрогт нэр дэвшигч Т.Энхсайхан, 30 дугаар тойрогт Д.Доржпүрэв нарт баяр хүргэж үг хэллээ. Тэрээр Төв аймгийн иргэдтэй хийх уулзалтаа үргэлжлүүлэн, өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажил болон сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

З.Энхболд: Манай улсад нэг ч төгрөгийн, нэг ч долларын хугацаа хэтэрсэн зээл байхгүй. Монгол Улс өргүй

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэлэхдээ, сонгуульд зориулсан МАН-ын мэдээлэл, сонгуулийн шоу хэрээс хэтэрч байгаа. МАН-ын албан ёсны сурталчилгаа нь “Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй” гэх мэдээлэл. Монгол Улс нэг ч төгрөгийн, нэг ч долларын “ӨРГҮЙ”. Харин бид хуваарийн дагуу төлөх зээлтэй улс. Манай улсын зээл “ӨР” болоогүй.  Та бүхэн жишээлбэл банк руу очоод би сая төгрөгийн өр авая гэдэггүй, би сая төгрөгийн зээл авая гэдэг. Хэрвээ чи зээлээ хуваарийн дагуу төлөөд дуусгавал энэ нь өр биш. Учир нь та графикийн дагуу төлөлтөө хийсэн учраас. Харин хугацаа хэтрээд та төлж чадахгүй бол энэ нь өр болдог. МАН-ын өр гээд байгаа бондоос МАН-ын гишүүдийн компаниуд зээл авсан. МАН-ын гишүүн Л.Энх-Амгалан, МАН-ын гишүүн Ц.Гарамжав, МАН-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын гишүүн Ж.Энхбаяр, МАН-ын гишүүн Сү.Батболд нар тэрбум, тэрбумын зээл авсан байна. Яахаараа дээрх МАН-ын гишүүдийн авсан зээлийг Монголын ард түмэн төлөх ёстой гэж. Монгол Улс бондоос зээл авсан хувийн компаниудын зээлийг төлөхгүй.  МАН мөн өнгөрсөн 26 жилийн турш авсан зээлийг нийлүүлээд Ардчилсан намын нуруун дээр тохож байгаагаас гадна улс орны тусгаар тогтнол, гадаад улс дахь нэр хүндэд нөлөөлөхөөр сурталчилгаа хийж байна. Тэд сонгуульд ялахаар улайрч байж болно, гэхдээ шударга өрсөлдөх хэрэгтэй гэв.

                                                                          Ардчилсан нам ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр нийт 82 мянган өрх орон сууцанд орсон байна. Харин өнгөрсөн хугацаанд буюу МАН засаг барьж байх хугацаандаа  1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. Ипотекийн зээл нь зөвхөн шинээр байранд орж буй зөвхөн нэг иргэний асуудал биш. Барилгын салбар, барилга угсралт, тавилга гээд олон салбарт хүнийг ажлын байртай болгож байна. Гэтэл бидний хийж буй энэ ажлыг МАН “Нүгэл” гэж үзээд байна. Гэтэл Ардчилсан нам иргэдээ шинэ орон сууцтай болгохыг “Буян” гэж хардаг. Иймээс бид ирэх дөрвөн жилд ард түмнээ орон сууцжуулах бодлогоо үргэлжлүүлнэ гэв. 

Мөн 1921-2012 оны хооронд 91 жилд 2,964 км зам барьж байсан бол Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан 2016 онд 1,284.05 км зам барих ажил хийгдэж байна. Энэ статистикаас харахад, МАН нэг 32,6 км зам барьж байсан бол Ардчилсан нам жилдээ 1000 км зам барьж байна. Энэ бол хөгжлийн хурдац. Гэтэл МАН зээл авч зам тавилаа гэж шүүмжилдэг. Зээл авахгүйгээр зам тавих боломжгүй, МАН шиг  нэг жилд 32,6 км зам тавьж явах ёстой юу. Ардчилсан нам ийм зам ухралтыг  сонгохгүй гэлээ.

                                                      2013,2015,2016 онд тэтгэвэрийг нэрлэсэн үнээр нэмэгдүүлсэн

Ардчилсан нам 2013, 2015, 2016 онуудад тэтгэврийг нэрлэсэн үнээр нэмсэн. Одоо тэтгэврийн дундаж хэмжээ 306 мянган төгрөг болсныг УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга танилцуулав. Мөн өмнө нь их дээр их, бага дээр бага нэмж байсныг халж ижил дүнгээр тэтгэвэр нэмдэг өөрчлөлт хийснийг онцлов.  Мөн УИХ-ын гишүүдийн тойрогт мөнгө олгодог байсныг болиулсан. Үүний тулд “ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН”-г байгуулж, иргэд олон нийтийн оролцоотойгоор орон нутгаа хөгжүүлэх боломжийг нэмсэн. 2012 онтой харьцуулахад орон нутгийн төсвүүд 2.5 дахин нэмэгдсэн гэв. 

Ирэх 4 жилийн хугацаанд Ардчилсан нам сайн малчин, сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрийг үргэлжлүүлж, сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрийг эхлүүлэн ажиллана гэв. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргэйжийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг тал бүрээр өсгөхийн зэрэгцээ боловсролын зээлийн тогтолцоог бий болгож өргөн хүрээнд хэрэгжүүлэхээ танилцуулав. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хийх нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан байна. Мөн монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр “Монгол хүн-2020” хөтөлбөрт тусгаснаа танилцуулав. Мөн Японд 1000 инженер бэлтгэх ажлыг эхлүүлсэн байгаагийн зэрэгцээ дэлхийн шилдэг 100 сургуульд суралцуулах ажлыг үргэлжлүүлнэ гэв. Мөн УИХ-ын дарга Япон Улсад хийсэн ажлын айлчлалын талаар мэдээлэл өглөө. Тэрээр Япон Улсад бид олон тооны дадлагажигчдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг шийдсэн. Гэтэл МАН энэ бүхнийг үгүйсгэж байгаа. Цуурхалаар ажил явахгүй гэдгийг дахин хэлье гэлээ. Уулзалтын төгсгөлд иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Төв аймгийн иргэд, УИХ-ын бүрэн эрхийн 4 жилийн хугацааг 6 жилийн хугацаатай болгомоор байх юм. Үүнийг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж шийдэх боломжтой эсэх. Мөн мэргэшсэн Засгийн газрыг бүрдүүлэн,ямар ч нам ялсан Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн байдаг нь буруу хэмээн санал хэлэв. УИХ-ын дарга хариулахдаа, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэх нь УИХ-ын гишүүд намуудын саналаас шалтгаална.  Гэхдээ 4 жил байх нь УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, 4 жил тутамд ард түмнээрээ дүнгээ тавиулах боломжийг олгодог. Ялангуяа одоо сонгууль явж буй сонгуулийн тогтолцооны үр дүнд гишүүд тойрогтоо тогтмол ажиллах болно гэлээ.  

Мөн Төв аймгийн иргэн, МАН-ын даргын өрөөнд болсон үйл явдлын бичлэг хүн бүхний анхаарлын төвд байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ хэмээн асуулаа. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хариулахдаа, өнөөдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан хэвлэлийн бага хурал хийж, МАН-ын дарга М.Энхболдын өрөөнд болсон үйл явдлыг задалж байна гэдэг нь МАН-ын дотоод зөрчил ямар түвшинд хүрснийг харуулж байна. Манай нам Ардчилсан нам угаасаа төрийн албан тушаалыг наймаалцдаггүй. Бид байгаа мөнгөөрөө л сонгуульд ордог. МАН бол нийслэлээс 60 тэрбум төгрөг босгодог гэхээр МАН-ын санхүү маш бохир байна.  Ардчилсан намын зөрчил нь хүн бүхэнд ил байдаг. Гэхдээ бидний хувьд намын эрх ашиг бус, улс орны эрх ашиг нэгдүгээрт байдаг хэмээн УИХ-ын дарга онцлон хэллээ.