m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.25 05:00
120
Ц.Мөнх-Очир: Б.Баатар найруулагч одоо болтол сураггүй байна

“HERO" энтертайнмент студийн найруулагч Б.Баатарыг өчигдөр шөнө буюу 03:30 цагийн орчимд цагдан хорьсон гэсэн мэдээлэл гарсан. Тодруулбал УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, "М-Си-Эс" группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очирын хүсэлтээр өчигдөр орой тус студийн үйл ажиллагааг түр зогсоож, цагдаагийнхан шалгалт хийсэн байна. Энэ талаар өнөөдөр  уран бүтээлчид тодорхой мэдээлэл өглөө.

“HERO" энтертайнмент студийн найруулагч Ц.Мөнх-Очир ”Өчигдөр 20.00 цагийн орчимд хэсэг бүлэг хүмүүс манай ажил дээр орж ирсэн. Тэд энгийн хувцастай байсан бөгөөд хошууч цолтой нэг эмэгтэй хамт байсан. Ямар учиртай, хаанаас явж байгааг нь тодруулахад “Мэдэгдэл өгнө” гэж хэлсэн. Улмаар мэдэгдлийнх нь талаар лавлахад “Баянхонгор аймгийн есдүгээр тойрогт нэр дэвшиж байгаа Л.Элдэв-Очир гэдэг хүний гомдлын үндсэн дээр гэсэн” тайлбарыг өгсөн. Тус гомдолд “Миний эсрэг хар мэдээ, нэвтрүүлэг гаргах гэж буйг шалгана уу” хэмээсэн байна. Одоогоор ажлын байр руу оруулахгүй байгаа учир мэдэгдлийг бид авчирсангүй.

Шөнийн 04.00 цагийн орчимд Б.Баатарыг авч явсан бөгөөд одоо болтол  гар утас нь холбогдохгүй, ор сураггүй байгааг дуулгав.  

Тухайн үед мэдэгдлийг хүлээн авсан. Гэтэл цагдаа нар ”Мэдэгдлийг хүлээж авсан учир үзлэг хийнэ”хэмээн эргэн орж ирсэн. Бид тэднээс үзлэг хийх зөвшөөрөл хүсэхэд “Захиргааны хэрэг учир зөвшөөрөл шаардлагагүй, компьютеруудыг чинь шалгана, бүх мэдээллийг үзнэ” хэмээн тайлбарласан.  Харин хошууч н.Солонго гэх эмэгтэйтэй манай хуулийн зөвлөх  н.Пүрэвбаатар ярилцсанаар үзлэг хийх прокурорын бичгээ авч ирэхээр явсан. Харин энэхүү үйл ажиллагаа өглөө болтол явагдана хэмээн тэнд байсан нэг цагдаа хэлсэн нь хардлага төрүүлж байлаа. Хамгийн гол нь “HERO" энтертайнмент студэд захиалга өгч нэвтрүүлэг хийлгэж буй нэр дэвшигчдийн ажлыг гацаах гэсэн оролдлого гэж бид үзсэн. Энэ дашрамд манай байгууллагатай хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан хүмүүсээс хүлцэл өчье. Биднээс шалтгаалаагүй нөхцөл байдал үүслээ. Тиймээс бидэнд хандсан нэр дэвшигчид зөвөөр ойлгож, үүнээс гарах хохирлыг "М-Си-Эс" группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очироос нэхэмжилнэ үү” гэлээ.

“HERO" энтертайнментад захиалга өгч нэвтрүүлэг хийлгэж байгаа нэр дэвшигчдийн ажлыг гацаах гэсэн оролдлого гэж бид хардаж байна

Тэд  Баянгол дүүргийн цагдаагийн хэсэг рүү болсон явдлын талаар лавлахаар хандсан юм байна. Шөнийн 04.00 цагийн орчимд Б.Баатарыг авч явсан бөгөөд одоо болтол  гар утас нь холбогдохгүй, ор сураггүй байгааг дуулгав. Дашрамд дурдахад найруулагч Б.Баатар шалгалтын ажиллагаа эхлэх үед хөдөө явж байсан бөгөөд утсаар дуудагдаж нийслэлд ирсэн аж.