Буриад улсын Түнхэн, Ахын аймаг, Хөвсгөл аймгийн Ханх сум жил бүр ээлжлэн зохион байгуулдаг “Эв модны наадам” боллоо. Наадмын үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн ИТХ-ын удирдлагууд оролцжээ.
Хил залгаа орших аймгуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх тэр дундаа соёлын харилцааны гүүр болдог уг наадмыг Хөвсгөл аймгаас гадна Буриадын БНУ-тай хил залгаа орших Сэлэнгэ, Булган аймгууд мөн зохион байгуулдаг байна. Тус наадмын хүрээнд соёл, спортын олон арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд урлагийн тоглоль мөн зохион байгуулагдах аж.