m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 01:57
124
Дадал суманд гарсан түймрийг унтраажээ

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт гарсан түймрийг унтраасан байна. Тус сумын төвөөс зүүн хойд 50 км-ийн зайд ой, хээрийн түймэр өчигдөр гарсан байна.

Дуудлагын дагуу Хилийн 0287 дугаар ангийн албан хаагчид, орон нутгийн иргэд хамтран ажиллаж бүрэн унтрааж, “Агац” багийн засаг даргад хүлээлгэн өгчээ.