m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 02:58
152
Монгол дизайнеруудын загварын шоу болно

 

Монгол загвар зохион бүтээгчдийн загваруудыг нэгтгэсэн концепц дэлгүүр өмнө нь нээгдэхэд олон нийт маш баяртай хүлээн авч байсан билээ. Тэгвэл тун удахгүй үүдээ нээх гэж буй Shangri-La Mall-д дээд зэрэглэлийн дэлхийн брэндүүдтэй нэгэн дор таван монгол загвар зохион бүтээгчийн нэгдсэн бутик нээгдэх гэж байна. Энд Michel & Amazonka, Bayarmaa Bayarkhuu, Monalun, Queen fashion house, Muse art зэрэг маркууд орох бөгөөд тэд бутикийнхээ нээлтийн өмнөхөн "Зун, Намар 2017" нэртэй загварын шоу хийхээр болжээ.

"Зун, Намар 2017" нэртэй загварын шоу хийхээр болжээ

Энэхүү загварын шоунд дөрвөн дизайнер шинэ цуглуулгаа танилцуулна. Шоуны зохион байгуулагчид энэ удаа урилга тараахгүй, зөвхөн 300 хүний тасалбар гаргахаар болсон байна.